![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Түвд энх тайвнаар чөлөөлөгдсөн 60 жилийн турш Шегазын ард түмний амьдралын төвшин тасралтгүй сайжирлаа гэж ТӨЗР-ы Шегаз нутгийн захиргааны байнгын орлогч комиссар Вандуй 25-ны өдөр илэрхийлэв.
Мөн өдөр Төвдийн энх тайвнаар чөлөөлөгдсөний 60 жилийн ой тэмдэглэхэд зориулсан Түвийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн Түвдэд сурвалжлах төлөөлөгчдийн 3-р багийнхан Шегазад томилолтоор хүрсэн байна. Шегаз нутгийн засаг захиргааны байнгын орлогч комиссар Вандуй танилцуулж хэлэхдээ, энх тайвнаар чөлөөлөгдсөнөөс хойш ялангуяа өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлснээс хойш манай нутгийн хот хөдөөгийн ард түмний орлого ихээхэн нэмэгдсэн.
2010 онд Шегазын хот суурины оршин суугчдын хүн тутмын хуваарилагдах орлого 14 мянга 700 юаньд хүрч, тариачин малчдын орлого 3750 юань болж, 1978 оныхоос ойролцоогоор 30 дахин өссөн байна . Үүний зэрэгцээ Шегаз нутгийн хот хөдөөгийн оршин суугчдын орон сууцны нөхцөл байдал ч ихээхэн сайжирсан. 2006—2010 онуудад, Шегаз нийт 4 тэрбум 300 сая юаний хөрөнгө оруулж, тариачин малчдын орон сууцны төслийг бүх талаар хэрэгжүүлж, 67 мянга 270 өрх айлын 430 мянга гаруй тариачин малчид шинэ байранд орсон байна гэжээ. \Орчуулсан редактор Урангоо
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |