|
|
||
Төвдийн өвөрмөц байгаль газарзүйн орчин бусдаас ялгарах өвөрмөц гайхамшгийг бүтээсэн хэдий ч цаст өндөрлөгт цахилгаан хангахад бэрхшээлтэй байдгийг мэдэх хүмүүс харин цөөн байдаг. Төвдийн улам бүр нэмэгдэж байгаа цахилгааны эрэлт хэрэгцээг хангахын тулд Төвдийн Өөртөө Засах Район усны нөөц баялаг онцлогоо ашиглан, усан цахилгааныг хөгжүүлж байна. Сэтгүүлч шинээр байгуулж, сүлжээнд холбогдон цахилгаан гаргаж байгаа Лаохүзүй усан цахилгаан станцтай саяхан танилцаж, Төвдөд суугаа цэрэг цагдаагийн усан цахилгаан армийн зарим хүмүүстэй ярилцлага хийсэн байна. Байгаль орчныг хамгаалах ба тухайн нутгийн иргэдэд үнэн өр өгөөжийг хүртээхийг чухалчлах нь Төвдийн усан цахилгааны барилга байгуулалтын хамгийн том онцлог юм.
"94 оны үед Лхас хот тэр аяараа харанхуй байсан. Бээжин зам, Жиньжү замын гудамжны гэрэл ч асахгүй, дэлгүүр бүрийн үүдэнд нефтийн цахилгаан үүсгүүр байдаг байсан. "
Төвдийн эдийн засаг нийгмийн хөгжилд тусалж, өндөрлөгийн ах дүү нарын цахилгааны эрэлт хэрэгцээг хангахын тулд Бай Шюйбин 23 усан ашиглалтын барилга байгуулалтад оролцож, үүнээс 18-ийг байгуулж дууссан юм. Байшюйбиний цэргийн анд, цэрэг цагдаагийн усан цахилгааны 3-р ерөнхий багийн дэд улс төрийн гишүүн Зэн Рүйхуа хэлэхдээ,
"эдгээр 20 гаруй усан цахилгаан станц нь Төвдийн нийт усан цахилгаан станцын хүчин чадлын 75 гаруй хувийг эзэлж байна. Манай энэ арми яг Төвдийн бүтээн байгуулалтын төлөө төрж, байгуулагдсан байх ёстой " гэжээ.
Саяхан сүлжээнд холбогдон цахилгаан гаргах болсон Лүнхүзүй усан цахилгаан станцын нийт хөрөнгө оруулалт 1 тэрбум 288 сая юаньд хүрч, 34 мянган киловаттын гурван цахилгаан гаргах цогцолбортой. Энэ нь ТӨЗР-ны өнөөг хүртэл байгуулаад байгаа нэгж машины цахилгаан гаргах хэмжээ нь хамгийн өндөр усан цахилгаан станц болно. 84 метр өндөр төмөр бетон том хашлага Төвдийн усан цахилгаан станцын хувьд хамгийн том юм. Барилгын ажил хүнд, цаг давчуу хэдий ч Бай Шюебин нөхдийн хамт байгаль орчныг хамгаалах ажлыг огтхон ч орхигдуулсангүй. Тэрээр хэлэхдээ,
"хаа суувал тэнд ач буян үйлдэхийг бодож бид байгаль орчинг хамгаалахыг маш чухалчлан үздэг, үүнд зэрлэг амьтан ой шугуйг хамгаалах зэргийг ч хамарч байна. Лаохүзүй усан цахилгаан станцаар жишээлж хэлэхэд бид хог новшоо нэгдсэн маягаар цуглуулж, 80 километр зайтай байгаа Ба-И суурины хог боловсруулах газарт машинаар хүргэж шийдвэрлэдэг. Хэрэглэж өнгөрсөн амьдралын хэрэглээний усыг стандартад нийцвэл сая энэ гол руу цутгана. Барилга байгуулалтаа сайн барьж, өнөөгийн байгаль орчинг сайтар хамгаалж, ач тусыг нь түргэн хүртэх нь бидний зорилт юм"
Усан цахилгаан станцын байгуулалт амжилтад хүрсэн хэдий ч эдийн засаг нийгмийн түргэн хөгжлөө дагаад Төвдийн цахилгааны ерөнхий эрэлт хэрэгцээ мөн жил тутамд 20-25 хувийн хурдаар нэмэгдсээр байна.
Төвдийн цахилгааны эрэлт хэрэгцээг цаашид хангахын тулд Хятадын төв засгийн газраас мөн "Цахилгаан эрчим хүчний тэнгэрийн зам" гэдэг Хөх-Нуур, Төвдийг сүлжээнд холбох төсөв хэрэгжүүлж, дотор газрын цахилгааныг Хөх-Нуурын Голмодоор дамжин Төвдөд дамжуулж, цахилгаан эрчим хүч хомстох үед нь Төвдөд туслан, Төвдийн цахилгаан эрчим хүчний хангалтын бүтцийг туйлбартай сайжруулж, Төвдийн иргэдийн амьдралын амар тогтуун, эвсэг зохицонгуй байдлыг батлах юм. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |