![]( /mmsource/images/2011/06/30/241d0d0dcf0a40ef94cd5f4b223a1efc.jpg)
29-ний өдөр Төвийн Суртал ухуулгын яам, Төвийн гадаад сурталчилгааны алба, ТӨЗР-ны намын хорооны суртал ухуулгын газрын хамтран зохиосон "Төвдийг энх тайвнаар чөлөөлсний 60 жилийн ойгоор төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Төвд орох замаар дахин аялах" сурвалжлах арга хэмжээ амжилттай өндөрлөсөн байна. Төвийн 30 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслийн 60 гаруй сэтгүүлч Хөх-Нуур Төвд, Сычуань Төвд, Шиньжян Төвдийн чиглэлийн гурван шугамаар олон төрлийн сурвалжлага үүргээ бүрэн дүүрэн биелүүлж, Лхаст амжилттай уулзсан байна.
![]( /mmsource/images/2011/06/30/0d83924364db451083888daf1cd20347.jpg)
Уг арга хэмжээний үеэр Төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид Хөх-Нуур Төвд, Сьчуань Төвд, Шиньжян Төвд зэрэг гурван шугамаар хот хөдөөгийн иргэдийн амьдралтай танилцан, Төвдийг энх тайвнаар чөлөөлсний 60 жилийн турш дах эдийн засаг, соёл, боловсрол, байгаль орчны хамгаалалт, иргэдийн амьдрал зэрэг салбарт гарсан асар том өөрчлөлтийг гэрэл зургийн хальс болон үзгээрээ үнэн бодитой тэмдэглэн үлдээсэн байна. Синьхуа хороо, Рэньминьрибао, Гуанминрибао, ХОУР, Жүнгүөрибао зэрэг олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөр өөрийн онцлогтойгоо уялдуулан, Төвдийн хөгжил өөрчлөлтийг харуулсан олон мэдээлэл нийтэлж, нийгмийн олон салбарынхны анхаарлыг ихээр татсан байна. \Сарантуяа орчуулав. \