• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Тал нутгийн магтаал дуугаа намдаа өргөе" найрал дууны уралдаан боллоо

CRI       (GMT+08:00) 2011-06-30 17:06:50

      ХКН байгуулагдсан 90 жилийн ойд зориулан, ХКН-ын түүхэн замнал болон агуу их гавьяа зүтгэлийг магтан дуулах, үндэстнээрээ бахархах сэтгэлэг болон улсаа хайрлах үзэл сэтгэлээр сурагчдаа хүмүүжүүлж, багш сурагчдаа нэг цогц болгон урамшуулж, Шинэ барга баруун хошууныхаа ёс суртахууны хүмүүжлийн бодитой амжилтыг дээшлүүлэх үүднээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын найрал дууны уралдаан 6-р сарын 27-ны үдийн хойно хошууны Залуучууд багачуудын төвд өргөн ихээр зохион байгуулав.

      Уг арга хэмжээ нь "Тал нутгийн магтаал дуугаа намдаа өргөе" уриан доор болж, хошууны Соёл сурган хүмүүжлийн товчооноос эрхэлсэн, хошууны Залуучууд багачуудын төвөөс зохион байгуулжээ.

       Тус удааны ажиллагаанд Хоёрдугаар бага сургууль "Бяцхан бүрээчин" болон "Чандган цагаан морины магтаал" найрал дуугаараа бага сургуульдаа нэгдүгээрт орж, дунд сургуульдаа Нэгдүгээр дунд сургууль "Бүгдээрээ сэлүүрээ атгаж хамт урагшилцгаая", "Тал нутагт мөнхийн нар мандлаа" гэх найрал дуугаараа нэгдүгээр байранд оров. \орчуулсан Цэнгэл, Шинэ барга баруун хошууны засгийн газрын сүлжээнээс\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе