• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Румын төрийн зөвлөлийн төлөөлөгчид ТӨЗР-д айлчиллаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2011-07-03 16:55:01

      Румын төрийн зөвлөлийн гадаад хэргийн хорооны тэргүүн Т. Керлцейн саяхан төлөөлөгчдийг тэргүүлэн Хятадын ТӨЗР-д танилцах айлчлал хийсэн байна. Тэрээр хэлэхдээ, танилцах айлчлалын хугацаанд, Төвдийн эдийн засаг нийгмийн хөгжил болон шашин шүтэх эрх чөлөө зэрэг нь төлөөлөгчдөд гүн сэтгэгдэл үлдээсэн юм гэжээ.

      ТӨЗР-ны орлогч дарга Дүн Минжүнь болон ТӨЗР-ны УТЗЗ-ын дэд тэргүүлэгч, нарийн бичгийн дарга Лувсандорж 6-р сарын 30 болон 7-р сарын 1-ны өдөр Т. Керлцейн болон түүнийг дагалдан явагсдыг Лхаст хүлээн авч уулзсан байна. Дүн Минжүнь хурал дээр Төвдийн районы өнөөдрийн хөгжил болон өөрчлөлтийг танилцуулсан байна. Лувсандорж ТӨЗР-ны УТЗЗ-ын улс төрийн хэлэлцээр, ардчиллыг хянах, төрийн хэрэгт оролцож төрийн хэргийг шийдэх чадвараа гүйцэтгэх болон харилцааг гүйцэд зохицуулах, хүчээ төвлөрүүлэн, ерөнхийд нь үйлчлэх зэрэг талын үүргийг голцуу танилцуулсан байна.

      Т. Керлцейн ХКН байгуулагдсаны 90 жилийн ой болон Төвдийг энх тайвнаар чөлөөлөгдсөний 60 жилийн ойд баяр хүргэв. Тэрээр хэлэхдээ, Хятад улсын эрх ашигтай холбоотой асуудалд Румыны тал Хятад улс болон нэг Хятад улсын байр суурийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна. \Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе