Хятад, Орос, Монгол гурван улсын шинжлэх ухаан техникийн үзэсгэлэн Манжуур хотод болж байна
Хятадын Олон Улсын Радио (GMT+08:00) 2011-07-04 17:13:58
8 дахь удаагийн Хятад, Орос, Монгол гурван улсын шинжлэх ухаан техникийн үзэсгэлэн 4-6-ны өдрүүдэд Маньжур хотын олон улсын үзэсгэлэнгийн төвд болж байна.
Уг үзэсгэлэнгийн гол сэдэв нь нээлт хийх, нээлттэй байх, хамтын ажиллагаа, хамтран ашиг хүртэх зэрэг бөгөөд, Хятад, Орос, Монголын 3 гол үзэсгэлэнгийн хэсгийн 8 тусгай үзэсгэлэнгээс бүрэлджээ. Хятадын павилонд өндөр шинэ техник, барилгын металл материал, шинэ нарийн технологийнх зэрэг байж, Оросын павилонд шинжлэх ухаан техникийн ололт амжилтын бүтээгдэхүүн, шинэ нарийн технологийнх зэрэг , Монголын павилонд техникийн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зэрэг үзүүлэн багтжээ.
2004 онд Манжуур хот анхдугаар удаагийн Хятад, Оросын техникийн үзэсгэлэнг зохион байгуулж, хоёр орны техникийн салбар дахь хамтын ажиллагааны шинэ тавцан болсон байна. 7-р удаагийн үзэсгэлэнд Хятад, Орос, Монголын их, дээд сургууль, судалгааны төв, дээд шинэ техникийн аж ахуйн нэгжүүдээс нийт 6000 оролцон, 24 тэрбум гаруй юаны үнэ бүхий 500 гаруй гэрээ хэлэлцээрийг хийжээ.\Дүүрэнжаргал орчуулав\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл