• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвдийн иргэд ардын амьжиргааны төслийн үр өгөөжийг хүртэж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-07-05 15:46:25

    Нийгмийн хөгжилд тус дөхөм үзүүлэхийн тулд, Төвдийг энх тайвнаар чөлөөлсөн 60 жилийн турш, Хятадын төв засгийн газраас 75 төрлийн санхүүгийн нөхөн олговрын бодлогыг хэрэгжүүлж, Төвд иргэд Хятаддаа хамгийн хөнгөлөлттэй бодлогыг эдэлж байна. Өнөөдөр, Төвдийн нийгэм нь дэвшилтэй, ардын амьжиргаа нь хөгжсөн, үндэстнүүдийн ард түмэн зол жаргалтай амьдарч, эдийн засгийн хөгжлийн үр өгөөжийг бодитой хүртэж байна.

    Төвд иргэдийн орон сууцны байгуулалтын бодлогын ач тусаар Лхас хотын Чүй Шүй шяний Жян Цунь тосгоны иргэн Дэчин Жогарын гэрийнх нь уулны тосгоноос Лхас хот болон Гүнга нисэх онгоцны буудлын авто зам дагуу нүүж ирсэн байна. Дэчин Жогар онгоцны буудлаас ойрхон газрын давуу байдлыг ашиглаж, гэр бүлийн жуулчлалын үйлсийг хөгжүүлэн, жуулчдад төвд үндэстний гэр бүлийн уламжлалт соёлыг таниулсны зэрэгцээ амьдралын төвшин нь ч дээшилжээ.

    Одоо орон байр маань томорч , эрүүл ахуйн нөхцөл ч сайжирлаа. Жуулчдад жирийн иргэдийн амьдралын байдлыг танилцуулах нөхцөл боломжтой болсон юм. Манай нөхөр гадуур ажил хийдэг, би гэртээ жуулчлал эрхэлж, давхар орлоготой болсон, амьдрал маань өдрөөс өдөрт сайжирч байна гэжээ.

    2006 оноос эхлэн, Хятадын төв засгийн газар болон Төвдийн өөртөө засах районы орон нутгийн засгийн газар 17 тэрбум юанийн хөрөнгө оруулж, тариачдын хуучин байранд засвар хийх, нүүдэлчин малчдыг суурьшуулах болон ядуу иргэдийг шинэ байранд нүүлгэх зэрэг малчин тариачны орон сууцны төслийг хэрэгжүүлсэн байна. Бүх районы 275 мянган өрхийн 1 сая 430 мянган малчин тариачин энэхүү бодлогын үр өгөөжийг хүртжээ.

    60 жилийн турш, Хятадын төв засгийн газар,Төвдийн өөртөө засах район, ардын амьжиргааг сайжруулж баталгаажуулахыг гол ажлаа болгож, боловсрол, эмчилгээ, асрамжийн даатгал зэрэг олон салбарт өргөн цар хүрээтэй хөнгөлөлттэй бодлогыг хэрэгжүүлжээ.

    Одоо Төвдийн малчин тариачны үр хүүхэд цэцэрлэгээс аваад дунд сургууль хүртэл хүн бүр жилд 2000 юанийн сургалтын тэтгэлэгтэй байж, сургалтын төлбөр, хичээл номын төлбөр, амьдралын зардал зэрэг нь баталгаажсан байна.

    2010 оны сүүлчийн байдлаар, Төвдийн өөртөө засах район хөдөө тосгоны шинэ хэлбэрийн үндсэн даатгалын дүрмийг 100 хувиар хэрэгжүүлж, боловсрол, эмнэлэг эмчилгээ, нийгмийн даатгалын салбар дахь хөрөнгө оруулалт жилээс жилд нэмэгдэн, олон талыг хамарсан нийгмийн даатгалын систем үндсэндээ байгуулагдсан байна. Тасралтгүй хөгжил дэвшлийн дагуу Төвдийн иргэдийн амьдралын төвшин ч илэрхий дээшилжээ.

    Төвдийн өөртөө засах районы намын хорооны дарга Жан Чинли хэлэхдээ, Төвд иргэдийн эдэлж буй хөнгөлөлттэй бодлого нь бүх Хятадад тэргүүн байранд явж байна гэжээ.

    Тэрээр хэлэхдээ, өнгөрсөн хэдэн жилд бид ард түмний амьжиргааг дээшлүүлэхээр 52 тэрбум 100 сая юанийн хөрөнгө оруулсан юм. Боловсролын салбар дахь зардал 1.1 дахин нэмэгдэж, эмнэлэг эмчилгээ, эрүүлийг хамгааллын зардал 2.9 дахин нэмэгдсэн ба нийгмийн баталгаажуулалтын зардал 3.2 дахин өсөн нэмэгджээ. Одоо Төвдийн 73 шяньд албан журмын боловсролыг бүх талаар хэрэгжүүлж, сургуулийн насны хүүхдийн сургуульд хамралтын хэмжээ 99.2 хувьд хүрчээ. Хөдөө тосгоны үнэ төлбөргүй эмчилгээний даатгалын нөхөн олговрын хэмжээ нь 180 юань байж, Төвд иргэдийн хүртэж байгаа хөнгөлөлттэй бодлого нь Хятаддаа хамгийн өргөн бөгөөд өндөр түвшинд явагдаж байна гэжээ. \Урьхан орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе