• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дипломатууд Төвдийн 60 жилийн үзэсгэлэнтэй танилцав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-07-06 16:26:27

    Хятадад суугаа гадаадын зарим орны цэргийн атташе болон түүний гэргий нар 5-ны өдрийн үдээс хойш Бээжинд үндэсний соёлын ордны зохион байгуулж буй "Төвдийг энх тайвнаар чөлөөлсний 60 жилийн ойн үзэсгэлэн"-г сонирхож, тэндхийн Төвд судлаачидтай ярилцаж, Төвдийн түүх, соёлын талаар ойлголт авч, Төвдийн 60 жилийн хөгжлийг бишрэн үнэлжээ.

    "Төвдийг энх тайвнаар чөлөөлсний 60 жилийн ойн үзэсгэлэн" 6-р сарын 15-ны өдөр нээгдэж, нэгэнт хагас сар болсон хэдий ч үзэгчид мөн л олон байлаа. 5-ны өдрийн үдээс хойш БХЯ, ХКН-ны гадаад харилцааны хэлтэс зэрэг байгууллага хамтран 30 гаруй улс орны 60 гаруй дипломат ажилтнууд болон тэдний гэргийг урьж, Төвдийн 60 жилийн өөрчлөлт хөгжилттэй танилцуулав.

    Атташе нар үзэсгэлэнгийн танхимд оронгуут Төвдийн онцлогтой үзэсгэлэн болон засал чимэглэлийг гайхан бахдаж, зургийн аппаратаа гарган зураг даран, аз жаргалын бэлгэдэл болсон алтан Чемарын өмнө хамтдаа зураг татуулан,тайлбарлагчийг даган, Төвдийн түүх, өнөөгийн хөгжил, соёл зэргийн талаар анхааралтай сонсч байлаа.

    Бразилаас Хятадад суугаа элчин сайдын яамны хуурай замын цэргийн атташе Северино Пайшао хэлэхдээ, уг үзэсгэлэнг үзээд Төвдийн соёл түүх болон Төвдийн ард иргэдийн амьдралыг улам сайн ойлголоо гэжээ.

    Энэ үзэсгэлэнг сонирхоод маш их сэтгэгдэлтэй байна. Төвдийг энх тайвнаар чөлөөлсний 60 жилийн турших амжилт ололтыг сонирхож, Хятадын түүхийг ойлгох аз завшаан таарсандаа баярлаж байна. Энэ үзэсгэлэн маш сайхан болжээ. Зургаар Төвдийн соёл, амьдрал зэрэг олон талыг үзүүлж чаджээ. Үзэсгэлэн амжилттай явагдахыг ерөөе гэжээ.

    "Төвдийг энх тайвнаар чөлөөлсний 60 жилийн ойн үзэсгэлэн" гурван танхимд " далайц ихтэй түүхэн үйл явц", "дэлхий нийтийн анхаарлыг татсан агуу их амжилт бүтээл" , "ард түмний амьдралд гарсан их өөрчлөлт", "Төвдийн ирээдүй нэн сайхан" зэрэг агуулгудыг багтаажээ. Үзэсгэлэнд тавьсан 500 гаруй гэрэл зураг, 30 гаруй ширхэг эд зүйл түүнчлэн түүхэн үнэн бодитой баримт бичиг, амьд бодитой дүрс бичлэг зэрэг хэлбэрээр Төвдийг энх тайвнаар чөлөөлсний агуу их түүхэн үйл явц, 60 жилийн турш Төвдөд гарсан асар их өөрчлөлт болон Төвдийн ард түмний амгалан тайван шинэ амьдрал, Төвдийн үндэстнүүдийн эв нягтрал, нийгмийн эв нэгдэлтэй дүр төрхийг харуулсан байна.

    Танилцан айлчлалаар ирсэн атташе нарын зарим нь урьд нь Төвдөд ирж байсан бөгөөд үзэсгэлэнг сонирхсоны дараа Төвдийн хөгжилийн талаар шинэ ойлголттой болсон байна.

    Нигериэс Хятадад суугаа атташе Гарба Абубакар хэлэхдээ: Хятадын засгийн газар Төвдийн хөгжлийн төлөө ихээхэн хүчин чармайлт гаргасан байна. Өнгөрсөн онд би Лхаст ирж төв засгийн газрын бүтээсэн эдгээр ажлуудтай танилцсан, Төвд улам нээлттэй болж, олон талаар хөгжиж дэвшсэн байна. Энх тайвнаар чөлөөлөгдөхийн өмнөхтэй зэрэгцүүлбэл Төвдийн ард түмний амьдрал ил тодорхой дээшилж, амьдрал улам сайхан болсон байна гэжээ.

    Танилцан айлчлалаар ирсэн олон атташе ч олон үндэстэнтэй улс орны иргэд юм. Тэд Төвдийн үндэсний районы өөртөө засах, Хятадын үндэстний цөөнхийн хүн амын хөгжил зэрэг асуудалд сонирхлоо маш их хандуулдаг. Үзэсгэлэнтэй танилцаж тэд олон зүйлийг сэтгэж олсон байна.

    Үндэстэн ястан олонтой Өмнөд Африкаас Хятадад суугаа атташе В.Абел Нелвамондо хэлэхдээ, Төвдийн хөгжлийг би энэ сайхан үзэсгэлэнгээс хараад маш их баяртай байна. Үүний зэрэгцээ Хятадын "12-р таван жил"-ийн төлөвлөгөөнд Төвдийг хөгжүүлэх тухай тусгайлан дурдсаныг би эндээс ойлголоо, энэ нь маш сайн юм гэжээ.\Урангоо, Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе