|
|
||
"Төвдийг энх тайвнаар чөлөөлсөний 60 жилийн ойн ололт амжилтын үзэсгэлэн" Бээжинд болж байна. Уг үзэсгэлэн гэрэл зураг, бодит зүйл, түүхийн баримт бичиг, мултимедиан зэрэг арга хэлбэрээр Төвдийн 60 жилийн турших асар их өөрчлөлт хөгжлийг харуулжээ. Төвд судлаач Данзанлунжу хэлэхдээ, өнөөдрийн Төвд нутаг эдийн засаг нь хөгжилтэй, ардын амьжиргаа нь дэвшилтэй, соёл боловсрол хөгжин цэцэглэсэн байдалтай байгаа нь мянга мянган жилийн турш, хань болон төвд үндэстний иргэд улс орон, Хятадын үндэстний тухай нийтлэг ойлголттой байж, Хятадын төв засгийн газраас Төвд нутагт эрх тэгш, улс орны бодит байдалд нийцсэн үндэстний бодлогыг хэрэгжүүлснээс үүдэлтэй юм гэжээ.
Юй Жэнь бол Төвдийн Лхас хотын төвд үндэстэн охин юм. Энэ оны 6-р сарын дунд үеэс Бээжинд болсон "Төвдийг энх тайвнаар чөлөөлсөн 60 жилийн ойн ололт амжилтын үзэсгэлэн" -ы тайлбарлагчаар ажиллаж байна. Юй Жэнь энэ үзэсгэлэнгийн тухай сэтгэгдлээ ярьж байлаа.
Эдгээр авахуулсан зурагт үнэн бодит байдлыг харуулжээ. Малчин тариачны амьдралын нөхцөл маш их өөрчлөгдсөн юм. Би багадаа Линь Зи нутгаар явахад хуучин нурсан байшин олон байсан, одоо орон сууцны төслийг хэрэгжүүлснээр бүгд саруул уужим шинэ байр сууц болж өөрчлөгджээ. Улсаас мөн төвд үндэстний ангийг нээсэн, бид шалгалт өгч Хятадын дотор газарт сурч болдог юм гэжээ.
Бүртгэлийн тоо баримтад харуулснаар, 1951 онд Төвдийн бүх районы үйлдвэрлэлийн нийт хэмжээ нь 129 сая юань байсан бол 2010 онд 50 тэрбум 746 сая юаньд хүрсэн байна. Орон сууцны нөхцөлөөр тааруухан байсан малчин тариачин бүгд шинэ байранд орж, хүн нэг бүрийн дундаж цэвэр орлого нь 4138 юаньд хүрчээ. Төлбөргүй эмчилгээгээр үндэс болгосон хөдөө нутгийн эмчилгээний дүрэмд малчин тариачин бүгд хамрагдаж, хүн амын дундаж наслалтын хэмжээ нь чөлөөлөгдөхөөс өмнөх 35.5 нас байснаас 67 нас хүртэл нэмэгдсэн байна. Уламжлалт соёл болон шашин шүтлэг нь ихээхэн хүндэтгэн хамгаалагдсаар иржээ. Өнөөдрийн Төвд нь түүхэн хөгжлийн хамгийн сайн үе шатандаа байна гэж хэлж болох юм.
Хятадын төвд судлалын төвийн нийгэм эдийн засгийн судалгааны газрын орлогч дарга Данзанлунжу Төвдийн тухай судалгааны ажлыг 20 гаруй жил хийж байгаа юм. Төвд нь түүхэн онцгой байдал, газар зүйн нөхцөл түүнчлэн нийгмийн өвөрмөц тогтолцоонд өнөөдрийн энэхүү амжилтад хүрч чадсан нь нэгд, хань болон төвд үндэстний иргэд улс орон, Хятадын үндэстний тухай нийтлэг ойлголттой байж, хоёрт, Хятадын төв засгийн газраас Төвдөд эрх тэгш, улс орны байдалд нийцсэн үндэстний бодлогыг хэрэгжүүлснээс болсон юм гэж тэрээр үзэж байна.
Данзанлунжу хэлэхдээ, Төвдөд урт хугацааны турш GDP-гийн үзүүлэлтээр шалгуур болгох биш, харин малчин тариачдын бодитой амьдралын төвшин дээшилж чадсан эсэхээр шат бүрийн засгийн газрын албаны хүмүүсийг шалгах стандарт шалгуур болгож байна. Хятадын төв засгийн газраас Төвдөд тавьж байгаа гол шаардлага нь ардын амьжиргааг сайжруулж, ард түмний нийтийн үйлчилгээний төвшинг дээшлүүлэн, Төвд үндэстний соёлыг сайтар хамгаалах явдал юм гэжээ.
Хятад орны байдалд зохицуулан, Хятад улс үндэстний цөөнхийн районы өөртөө засах, үндэстний цөөнхийн боловсон хүчний үндэстнийхээ үг хэл үсэг бичгийг хэрэглэж хөгжүүлэхийг урамшуулах түүнчлэн үндэстний цөөнхийн шашин шүтлэгийн эрх чөлөөг хамгаалах зэрэг олон талын үндэстний бодлогыг тогтоон нийтлүүлжээ.
Хятад улс нь олон үндэстэнтэй орон. Олон жилийн турш үндэстнүүдийн ард түмэн нягт харилцаж, харилцан түшилцэн, олон ургальч байдлыг буй болгосон байна. Төвд нь эрт үеэс аваад Хятад улсын салшгүй хэсэг, Төвдийн хөгжилд тус дөхөм үзүүлэхийн тулд Хятадын төв засгийн газраас Төвдийн асуудлаар олон удаа яриа уулзалт хийж, Төвдийн үсрэнгүй дэвшил болон урт хугацааны амар амгаланг биелүүлэх хөгжлийн стратегийг тогтоожээ. Түүхийн шинэ босгон дээр Төвдийн хөгжлийн ирээдүй улам саруул сайхан байх ёстой. \Урьхан орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |