• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монгол улсаас БНХАУ-д суух ЭСЯ баярын хүлээн авалт хийв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-07-11 10:50:48

    7-ны орой Монгол улсаас БНХАУ-д суух ЭСЯ Бээжинд дэх өөрийн байрандаа Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жил, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ой, Ардын хувьсгалын ялалтын 90 жилийн ойд зориулж баярын хүлээн авалт хийв.

    Хүлээн авалтад БНХАУ-ын ГХЯ-ны орлогч сайд Жан Жижүнь, Бээжинд суух гадаад орнуудын ЭСЯ-ны төлөөлөгчид, Хятадын олон салбарын хүмүүс урилгаар оролцсон байна.

    Хүлээн авалт дээр Монгол улсаас БНХАУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц. Сүхбаатар хэлсэн үгэндээ, энэ жил Монгол улсын хувьд маш их онцлогтой жил болж байна. Учир нь Монголын нутаг дэвсгэр дээр түүхэнд хамгийн анх бүрэлдсэн Хүннүгийн эзэнт гүрэн байгуулагдсаны 2220 жил, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ой, Ардын хувьсгал ялсны 90 жилийн ойг тус тус ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Энэ жилийн бас нэг онцлог бол Монгол улс, Хятад улс хоорондын харилцаанд олон үйл явдал өрнөсөн билээ. Монгол улсын Ерөнхий сайд Сү. Батболдын Хятад улсад айлчлан, Монгол Хятад хоёр орон стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан мэдэгдэл нийтэлсэн, Хятадын Гадаад харилцааны сайд Ян Жечигийн Монгол улсад хийсэн айлчлал зэрэг нь хоёр орны харилцаанд бат бэх байр суурийг тавьж өглөө гэж өндрөөр үнэлэв.

    Эцэст нь Элчин сайд Ц. Сүхбаатар хүлээн авалтад оролцсон нийт хүмүүст сайхан наадахыг ерөөж хундага өргөв. \Б.Мөнхтуул, Б.Алтаннавч редакторлав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе