![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 7-ны өдөр Монгол улсад айлчилж буй БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн Мэн Жяньжүг Улаанбаатарт хүлээн авч уулзлаа.
Мэн Жяньжү юуны өмнө БНХАУ-ын дарга Хү Жиньтаогийн халуун мэндчилгээг Ц.Элбэгдоржид дамжуулан, Ц.Элбэгдорж ч Хү Жиньтао болон Хятадын ард түмэнд сайн сайхны ерөөл дэвшүүлж байгааг дамжуулуулахыг хүсэв.
Ц.Элбэгдорж хэлэхдээ, Монгол Хятад хоёр орон уул усаар холбогдсон хөрш орнууд, Монгол улсын засгийн газар, ард түмэн аугаа их хөрш орон Хятад улсын бүтээн байгуулалтын амжилт болон олон улс дахь нэр хүнд өдөр ирэх тутам өсч байгаад чин сэтгэлээсээ баярлаж байна. Монгол Хятадын стратегийн түншлэлийн харилцааг байгуулсан нь маш чухал ач холбогдолтой юм. Монголын тал хоёр орны удирдагч нарын тохиролцсон төрөл бүрийн нийтлэг ойлголтыг идэвхтэй найдваржуулж, итгэлцлээ тасралтгүй гүнзгийрүүлэн, Монгол Хятад хоёр орны хамтран цэцэглэн хөгжихийг биелүүлэхэд цуцалтгүй хүчин чармайлт гаргах болно гэжээ.
Мэн Жяньжү хэлэхдээ, Хятад Монгол 2 орон чухал хөрш орон бөгөөд хамтын ажиллагааны чухал түнш юм. Хоёр орны өндөр дээд давхаргын хэлхээ холбоо байнга эрчимжиж, улс төрийн итгэлцэл тасралтгүй гүнзгийрэн, олон салбар дахь солилцоо хамтын ажиллагаа ихээхэн ахицтай болсон байна. Монголын талтай хамтран чармайж улс төрийн хэлхээ холбоо болон стратегийн итгэлцлээ эрчимжүүлэн, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа өргөтгөн гүнзгийрүүлж, хоёр талын иргэдийн саналын үндсэн дээр олон улсын болон бүс нутгийн үйл хэрэг дэх зохицуулалт харилцан дэмжихээ эрчимжүүлж, Хятад Монголын стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй урагш ахиулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.
Мэн Жяньжү хэлэхдээ, хууль хэрэгжилтийн аюулгүйн хамтын ажиллагаа бол Хятад Монголын стратегийн түншлэлийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хоёр талын хамтын ашиг сонирхлыг хамгаалан, хоёр орны урт хугацааны эрүүл саруул тогтвортой хөгжлийг баталгаажуулахад чухал ач холбогдолтой юм. Сүүлийн жилүүдэд хоёр тал хил дамнасан гэмт хэрэг үйлдэх, терроризм, хагалан бутаргах, хэт даврах үзэл зэрэг бодит болон далд заналхийлэлд тулгараад байна. Энх тайван, эв нэгэдэлгэй, тогтвортой, амар амгалан хилтэй байх нь хоёр орны хамтын ашиг сонирхолд нийцэх бөгөөд хоёр талын хамтын хариуцлага болно. Монголын талтай хууль хэрэгжилтийн аюулгүйн хамтын ажиллагаагаа тасралтгүй эрчимжүүлж, Хятад Монголын стратегийн түншлэлийн харилцааны хөгжилд сайн сайханг бий болгож өгөхөд Хятадын тал бэлэн байна гэжээ.
Мэн Жяньжү 6-ны өдрөөс Монгол Улсад албан ёсны айлчлал хийж эхэлсэн юм. Энэ бол Хятад, Монгол хоёр орон энэ оны 6-р сард стратегийн түншлэлийн харилцааг тогтоохоо мэдэгдсэнээс хойш Хятадын удирдагч анх удаагаа Монгол Улсад айлчилж байгаа болно.
БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайн Ван Сяолүн уулзалтад байлцлаа. \Гэрэлт орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |