|
|
||
Монгол улсын Завхан аймгийн "Завханы өдрүүд" арга хэмжээ энэ сарын 11-нийг дуустал нийслэл Улаанбаатарт өдөр бүр зохиогдож байна. Энэ оны наадамтай давхцаж байгаа "Завханы өдрүүд"-ийг нээж, мягмар гаригт 999 морин хуурчдын тоглолт Сүхбаатарын талбайд болж, олон мянган үзэгчид сонирхон үзлээ.
"Жалам хар", "Үүлэн бор", "Очирваанийн эгшиглэн", "Монгол аялгуу", "Дуут нуур" зэрэг олон сайхан бүтээлийг 999 морин хуурчид зэргээр тоглож, морин хуурын гайхамшгийг харуулж чадлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж, "Монголчууд авьяастай, зоригтой, хийморьтой ард түмэн. Анх удаа нэг аймгаас ийм олон өсвөрийн морин хуурч тоглолт хийж байгаа нь Монголын урлагт нэгэн шинэ хуудас нээсэн явдал боллоо. Монгол айл бүрийн хойморт морин хуур залагдаж, Монгол Улсын өнцөг булан бүрт эгшиглэж байх болтугай" гэж эдгээр бяцхан авястнуудад баяр хүргэж байгаагаа илэрхийллээ.
Завхан аймгийн 24 сумаас 6-18 насны 1220 морин хуурч, 54 сургагч багш нар энэ наадамд бэлтгэж, тус өдрийн тоглолтод шигшмэл 999 нь оролцжээ. \Улаанбаатарт суугаа сурвалжлагч Цэцэн, Уртнасан.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |