|
|
||
7 сарын 5-ны өдөр Төвдийн иргэний агаарын тээврийн газраас мэдээлэхдээ, иргэний агаарын тээврийн баталгаат үйлчилгээний ажлыг сайн хийхийн тулд эхний хагас жилд Төвдийн 4 нисэх онгоцны буудалд нийт 6734 онгоцыг аюулгүй газардах болон хөөргөж, давхардсан тоогоор 695 мянган зорчигчийг тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 24.5%, 22.1% тус тус нэмэгдсэн байна.
2010 оны 5-р сард албан ёсоор байгуулагдсан Төвдийн агаарын тээврийн компани нэг жилийн хугацаанд хүчин чармайсны дүнд 7-р сарын 20-ны өдөр Лхасаас Бээжин чиглэлийн анхны онгоцны нислэгийг хийж, Лхасын Гүнга нисэх онгоцны буудлаар төв болгон Төвдийн олон нисэх онгоцны буудлыг холбосон Хятадын олон газар болон олон улсын агаарын нислэгийн шугамыг улам ихийг нээн ажиллуулах зорилго тавьж байна. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |