|
|
||
МУ-ын ерөнхий сайд Сухбаатарын Батболд 7-ны үдээс хойно Улаанбаатар хотноо Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Мэн Жянжүг хүлээн авч уулзлаа.
Мэн Жянжү юуны өмнө ерөнхий сайд С.Батболдод ерөнхий сайд Вэнь Жябаогийн дотно мэндчилгээг уламжиллаа. Ерөнхий сайд С.Батболд мөн сайн сайхны ерөөлийг ерөнхий сайд Вэнь Жябаод уламжлахыг сайд Мэн Жяньжүд хүссэн байна.
Энэ оны 6-р сард Хятад улсад хийсэн айлчлалын үеэр, Монгол Хятад хоёр орон стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноо мэдэгдсэн явдлыг ерөнхий сайд С. Батболд баяртай эргэн үзэж өндрөөр үнэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, сүүлийн жилүүдэд хоёр тал өндөр дээд хэмжээнд байнга харилцаж, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа шинэ шинэ тэмдэглэлүүдийг тогтоож, харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны түвшин байнга гүнзгийрсэн байна. Стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон явдал нь Монгол, Хятадын харилцаанд өргөн уудам хэтийн төлөвийг нээж өгсөн юм гэжээ. Төрийн зөвлөлийн гишүүн Мэнь Жяэньжүгийн энэ айлчлал нь хууль хэрэгжүүлэлт болон аюулгүйн салбар дахь хоёр орны хамтын ажиллагааг чухал ололт амжилтад хүргэн, Монгол Хятад хоёр орны хууль хэрэгжилт болон аюулгүйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр орны харилцааг гүнзгийрүүлэхэд аятай сайхан орчин ахуйг бүрдүүлэн өгч, найдвартай баталгаагаар хангах болно гэж тэрээр тэмдэглэжээ.
Хятад Монгол хоёр орон стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон явдал нь хоёр орны харилцааны хөгжилд чиглэлийг тодруулж өгсөн юм. МУ-тай сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны харилцааг нааштай хөгжүүлэхээр хүчин чармайлт гаргах гэсэн бол Хятадын Засгийн газрын хэлбэрэлтгүй шуурхай баримталж байгаа стратегийн чиг шугам юм гэж Мэн Жяньжү хэллээ.
МУ-д айлчилсан хугацаандаа, Төрийн зөвлөлийн гишүүн Мэн Жянжү мөн МУ-ын Аюулгүй Байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц. Энхтүвшин, Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны сайд Ц. Нямдорж нартай уулзалт хийв. Хоёр тал "Гэмт хэрэгт цохилт өгөх тухай БНХАУ-ын Засгийн газар болон МУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хэлэлцээр" зэрэг баримт бичгүүдэд гарын үсэг зурав. \О.Дарамбазар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |