|
|
||
Монгол улсын үндэсний баярын 90 жилийн ойд тохиолдуулан, Хятад улсын дарга Хү Жиньтао 10-ны өдөр Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид баярын цахилгаан илгээж, Монгол улсын үндэсний баярын 90 жилийн ойд халуун баяр хүргэжээ.
Дарга Хү Жиньтао баярын цахилгаандаа тэмдэглэхдээ, Монгол улсын үндэсний баярын 90 жилийн ой болж байгаад тохиолдуулан миний бие Хятадын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа эрхэмсэг ноён танд, мөн танаар дамжуулж найрсаг Монголын ард түмэнд халуун баяр хүргэж байна гэлээ.
Өнөө, Монгол улсын эдийн засаг, нийгмийн олон салбарын ажил үйлс тасралтгүй хөгжиж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт улам чухал үүрэг гүйцэтгэж байгаад би чин сэтгэлээсээ баярлаж байна. Ерөнхийлөгч таны удирдлага дор, Монголын ард түмэн улс орноо бүтээн байгуулах олон салбартаа улам их шинэ шинэ амжилт гаргана гэдэгт итгэж байна гэж дарга Хү Жиньтао баярын цахилгаандаа тэмдэглэв.
Хятад, Монгол хоёр орон бол уул усаар холбогдсон найрсаг хөрш орнууд юм. Хоёр орны олон салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа байнга гүнзгийрч, хоёр ард түмэнд чухал ашиг хүртээж байна. Монгол улстай сайн хөршийн найрсаг хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Хятадын Засгийн газрын хэлбэрэлтгүй баримталж байгаа стратегийн чиг шугам юм. Хятад Монголын стратегийн түншлэлийн харилцааны байнгын хөгжилд тус дөхөм үзүүлэн, хоёр орон болон хоёр ард түмэнд аз жаргал хүртээхийн тулд, эрхэмсэг ноён тантай хамтаар хүчин чармайлт гаргахад миний бие бэлэн байна гэж дарга Хү Жиньтао баярын цахилгаандаа илэрхийлжээ.
Танай улс цэцэглэн хөгжиж, ард түмэн тань аз жаргалтай явахыг хүсэн ерөөе. Эрхэмсэг ноён таны бие тань эрүүл энх, ажил тань амжилттай байхыг хүсэн ерөөе гэж дарга Хү Жиньтао баярын цахилгааныхаа төгсгөлд тэмдэглэв.\О.Дарамбазар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |