|
|
||
БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ү Бангүө 10-ны өдөр Монгол улсын УИХ-ын дарга Дамдингийн Дэмбэрэлд баярын цахилгаан илгээж, Монгол улсын УИХ болон Монголын нийт ард түмэнд Монгол улсын үндэсний баярын 90 жилийн ойд халуун баяр хүргэв.
Дарга Ү Бангүө баярын цахилгаандаа , Монгол улсын үндэсний баярын 90 жилийн ой болж байгаа үеэр, миний бие БХАТИХ-ын Байнгын хорооны нэрийн өмнөөс болон өөрийн өмнөөс эрхэмсэг ноён танд болон танаар дамжуулж Монгол улсын УИХ, Монголын ард түмэнд халуун баяр хүргэж байна гэж тэмдэглэжээ.
БХАТИХ болон Монгол улсын УИХ-ын хооронд сайн сайхан харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлж байна. Хоёр орны парламент хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг байнга гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэн, Хятад Монголын стратегийн түншлэлийн харилцааны бүх талын хөгжилд улам их хувь нэмэр оруулахын тулд, эрхэмсэг ноён тантай хамтаар хүчин чармайлт гаргахад миний бие бэлэн байна гэж дарга Ү Бангүө баярын цахилгаандаа мөн илэрхийлжээ.
Монгол улс улам цэцэглэн хөгжиж, ард түмэн нь аз жаргалтай явахыг хүсэн ерөөе. Эрхэмсэг ноён таны бие тань эрүүл энх, санасан бүхэн тань сэтгэлчлэн бүтэхийг хүсэн ерөөе гэж дарга Ү Бангүө баярын цахилгааныхаа төгсгөлд тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |