|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 10-ны өдөр Монгол улсын ерөнхий сайд Сүхбаатарын Батболдод баярын цахилгаан илгээж, Монгол улсын үндэсний баярын 90 жилийн ойд халуун баяр хүргэв.
Ерөнхий сайд Вэнь Жябао баярын цахилгаандаа тэмдэглэхдээ, Монгол улсын үндэсний баярын 90 жилийн ой болж байгаад тохиолдуулан миний бие Хятадын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа эрхэмсэг ноён танд болон танаар дамжуулж, Монгол улсын Засгийн газар болон Монголын ард түмэнд халуун баяр хүргэж байна гэлээ.
Хятад Монгол хоёр орон бол сайн хөрш, хамтын ажиллагаатай чухал түншүүд юм. Энэ жилийн 6-р сард ноён ерөнхий сайд Хятад улсад айлчилсан үеэр, 2 тал ажилч хэрэгч найрсаг хэлэлцээ хийж, хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн харилцаа болгон тогтоосноо хамтаар мэдэгдсэн байна. Одоо, хоёр орны харилцаа хөгжлийн шинэ үе шатанд орж, хөгжлийн хэтийн төлөв улам өргөн их болсон байна. Монгол улстай сайн хөршийн найрсаг хамтын ажиллагаа хөгжүүлэхийн тулд идэвхтэй хүчин чармайлт гаргах нь Хятадын Засгийн газрын хэлбэрэлтгүй баримталж байгаа стратегийн чиг шугам юм. Хоёр талын олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлэн, Хятад Монголын стратегийн түншлэлийн харилцааг байнга ахиулахын төлөө, Монголын талтай хамтаар хүчин чармайлт гаргахад Хятадын тал бэлэн байна гэж ерөнхий сайд Вэнь Жябао баярын цахилгаандаа илэрхийлжээ.
Ерөнхий сайд Вэнь Жябао баярын цахилгааныхаа төгсгөлд тэмдэглэхдээ, танай улс цэцэглэн хөгжиж, ард түмэн нь аз жаргалтай байхыг хүсэн ерөөе. Эрхэмсэг ноён таны ажил тань амжилттай, бие тань эрүүл энх явахыг хүсэн ерөөе гэжээ.\О.Дарамбазар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |