• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улсын Гадаад хэргийн сайд Ян Жечи Монгол улсын Гадаад хэргийн сайдад баярын цахилгаан илгээжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-07-10 19:04:10

         Хятадын ГХЯ-ны сайд Ян Жечи 10-ны өдөр Монгол улсын Гадаад харилцаа, худалдааны сайд Гомбожавын Занданшатарт баярын цахилгаан илгээж, Монгол улсын үндэсний баярын 90 жилийн ойд халуун баяр хүргэв.

         Монгол улсын үндэсний баярын 90 жилийн ой болж байгааг тохиолдуулан, эрхэмсэг ноён Гомбожавын Занданшатарт халуун баяр хүргэж байгаагаа сайд Ян Жечи баярын цахилгаандаа тэмдэглэжээ.

         Эрхэмсэг ноён тантай нягт хамтран ажиллаж, хоёр талын болон бүс нутгийн үйл хэрэгт хоёр орон зохицон ажиллах, Хятад Монголын стратегийн түншлэлийн харилцааны хөгжилд нааштай хувь нэмэр оруулахад миний бие бэлэн байна гэж сайд Ян Жечи баярын цахилгаандаа илэрхийлжээ.

         Сайд Ян Жечи баярын цахилгааныхаа төгсгөлд, эрхэмсэг ноён таны бие тань эрүүл энх, ажил тань амжилттай байхыг хүсэн ерөөе гэж тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе