|
|
||
Хятадын Төрийн Зөвлөлийн хэвлэлийн алба 11-ний өдөр "Төвдийн энх тайвнаар чөлөөлөгдсөн 60 жил" цагаан ном нийтлэгдэж, Төвдийн энх тайвнаар чөлөөлөгдсөн 60 жилийн түүхэн замналыг эргэн харж, шинэ Төвдийн хөгжлийн асар их амжилтыг харуулсан байна.
Уг цагаан номд тэмдэглэхдээ, Төвд энх тайвнаар чөлөөлөгдсөн нь Хятадын ард түмний чөлөөлөх үйлсийн чухал бүрэлдэхүүн хэсэг мөн бөгөөд Төвдийн нийгмийн хөгжилд цаг үеийг заагласан түүхт чанартай эргэлт болох юм. Төвд балар харанхуйгаас гэгээн саруул ертөнц руу, хоцронгуйгаас дэвшилт нийгэм рүү алхам хийсэн эхлэл юм. Төвд энх тайвнаар чөлөөлөгдсөн 60 жилийн турш ардчилсан өөрчлөлт, өөртөө засах, социализмын байгуулалт, өөрчлөлт хийж нээлттэй байх агуу их түүхэн замналаар явж, нийгмийн дүр төрхөд нь ихээхэн өөрчлөлт гарч, хүмүүсийн хувь заяанд гүнзгий өөрчлөлт гарсан гэжээ.
Уг цагаан номд тэмдэглэхдээ, одоо Хятад улс чинээлэг нийгмийг тал бүрээр байгуулж, өөрчлөлт хийж нээлттэй байлгах, орчин үеийн байгуулалтыг түргэтгэх түүхэн шинэ цаг үед байна. Төв хорооноос улс орны хөгжил болон Төвдийн бодит байдлаас үндэслэн Төвдийг түргэн хөгжиж байснаас үсрэнгүй хөгжүүлж, үндсэндээ тогтвортой байснаас урт хугацаагаар тогтвортой байлгах стратегийн зорилтыг дэвшүүлэн, тал бүрийн зохицуулалтыг хийсэн байна. Төв хорооны халамж анхаарал дор нийт Хятадын дэмжлэгтэйгээр Төвдийн үндэстнүүдийн ард түмэн хамтран тэмцэж, Төвд улам сайн сайхан ирээдүйг угтах болно гэжээ. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |