Хятадын төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны 11-ний өдөр нийтэлсэн "Төвдийн энх тайвнаар чөлөөлөгдсөн 60 жил" цагаан номд, Төвд нь эрт язгуураас Хятадын нутаг дэвсгэрийн салгаж болшгүй бүрэлдэхүүн хэсэг юм гэж тэмдэглэжээ.
Цагаан номд тэмдэглэхдээ, 1912 оны 3-р сарын 11-ны өдөр Хятад Иргэн улсын анхны үндсэн хууль "Хятад иргэн улсын түр цагийн гэрээний хууль"-д төв засгийн газраас Төвдөд бүрэн эрх хэрэгжүүлж болно гэдгийг тодорхой тогтоосон бөгөөд "Төвд бол Хятад иргэн улсын нутаг дэвсгэрийн нэг хэсэг" гэдгийг мэдэгдсэн юм. Мөн жил, Хятад иргэн улсын засгийн газар Өвөр монгол Төвдөд хэрэг эрхлэх газар байгуулан, төрийн зөвлөлд харьяалагдаж, Өвөр монгол Төвдийг үйл хэргийг удирдан хамаарч эхэлсэн юм.
19-р зууны эцсээр Англи Төвдийг түрэмгийлэн эзэрхэх оролдлого хийх үе, тухайн үе Хятадын засгийн газар бүрэн эрхэхээр хамгаалсан түүхтэйг цагаан номд эргэн санасан байна. Хятад улс бол нэгэн эвсэг зохицонгуй олон үндэстэнтэй орон, Төвдийн ард түмэн бол Хятадын үндэстнүүдийн их гэр бүлийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. "Төвдийг тусгаар тогтнуулах" гэдэг нь бүрмөсөн шинэ хуучин империализм түрэмгийлэл, Төвдийг Хятадын нутаг дэвсгэрээс салгах гэсэн оролдлогын нэг хэсэг гэдийг түүх гэрчилж байна гэж цагаан номд тэмдэглэжээ.