|
|
||
Монгол улс 10-ны өдөр Улаанбаатарын Соёлын төв өргөөнд их хурал хийж, ардын хувьсгалын 90 жилийн ойг сүр жавхлантайгаар тэмдэглэж, ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нарын удирдах хүмүүс хуралд оролцож, Монголын Ардын Намын дарга, засгийн газрын ерөнхий сайд Сү.Батболд "Агуу их түүх, ард үндэстний бахархал"гэсэн сэдвээр үг хэлэв.
Сү.Батболд 90 жилийн хөгжлийн замналыг эргэн харж тэмдэглэхдээ, өнөөгийн Монгол улс хөгжлийн их үе шатанд орсон байна. Уул уурхайн нөөц, аж үйлдвэрийн үндэс суурь ид тавигдаж, барилга , зам харилцаа тээвэр, хөдөө аж ахуй, хүнсний аж үйлдвэрлэл зэрэг тасралтгүй хөгжиж, бүтээн байгуулалтын цар хүрээ нь тасралтгүй өргөжиж байна гэжээ.
Мөн өдрийн үдээс өмнө, Монгол улсын төрийн далбааны өдөр болон Ардын хувьсгалын 90 жилийн ойг тэмдэглэхийн тулд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төв Сүхбаатарын талбайд төрийн далбааг мандуулах болон цэргийн парадын ёслолыг сүр жавхлантайгаар хийсэн байна. Монгол улсын ерөнхийлөгч бөгөөд зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц. Элбэгдорж зэрэг төрийн удирдагчид болоод олон орноос Монгол улсад суугаа элчин сайд, цэргийн атташе нар уг арга хэмжээнд оролцов. \Орчуулсан редактор Урангоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |