• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монгол Улсын үндэсний баяр--- Наадам эхэллээ

CRI       (GMT+08:00) 2011-07-11 16:15:14

      Монгол Улсын Ардын Хувьсгалын 90 жилийн ойн баяр наадам 11-ний үдээс өмнө Улаанбаатар хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ. Төрийн есөн хөлт цагаан сүлдийг талбайн голд хүндэтгэн залсны дараа Монгол Улсын ерөнхийлөгч Ц. Элбэгдорж наадмыг нээн үг хэлж Монголын бүх ард түмэнд баярын мэнд хүргэж, баяр наадмаараа сайхан наадахыг хүсэн ерөөлөө.

      Энэ жилийн наадам нь мөн Монголын тулгар төр байгуулагдсаны 2220 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Монголын Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой тохиож байгаагаараа онцлог юм.

1 2 3 4 5 6
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе