• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвдийн шүтлэг бишрэлийн эрх чөлөө хүндэтгэгдэн хамгаалагдаж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-07-12 10:21:28

    Хятадын Төрийн Зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны 11-ний өдрийн гаргасан "Төвдийг энх тайвнаар чөлөөлсний 60 жил " цагаан номоос үзвэл, Төвдийн соёлын бүтээн байгуулалт нь урьд өмнө байгаагүйгээр цэцэглэн хөгжиж, шүтлэг бишрэлийн эрх чөлөө нь хүндэтгэгдэн хамгаалагдсан байна.

     Цагаан номонд заахдаа, төвийн засгийн газар болон Төвдийн орон нутгийн засгийн газар үндэстний шилдэг соёлыг залгамжлан, хамгаалж хөгжүүлэхийг маш чухалчилж байна. Төвд хэл сурах, хэрэглэх ба хөгжүүлэхийг хуулиар баталгаажуулж, Төвд үсэг нь улсдаа анх удаа мэдээллийн техник, солилцоогоор үсгийн кодлолтондоо олон улсын стандартыг хэрэглэсэн үндэстний цөөнхийн үсэг болсон юм гэжээ.

    Цагаан номонд тэмдэглэхдээ, улсаас нийт 1 тэрбум 450 сая юань санхүүжүүлж, Поталла ордон зэрэг эртний дурсгалт зүйлсийг засварлан хамгаалсан юм. Төвдийн уламжлалт гар урлалын ур чадвар, ардын уран зураг, Төвд ши жүжиг зэрэг 76 соёлын төсөл үндэсний зэрэглэлийн биет бус соёлын өвд бүртгэгдэж, 53 залгамжлагчийг үндэсний зэрэглэлийн биет бус соёлын өвийн төслийн төлөөлөх чанарын залгамжлагчид бүртгэсэн байна гэжээ.

    Төвдөд олон шашин, шашны урсгалууд бүгд эрх тэгш юм гэж цагаан номонд тэмдэглэжээ. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе