• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвдийн бичиг үсэг тайлагдаагүй залуу, идэр насны хүмүүсийн тоо 1.2 хувь болтол буурав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-07-12 11:11:25

    Хятадын Төрийн Зөвлөлийн мэдээллийн албаны 11-ний өдрийн гаргасан "Төвдийг энх тайвнаар чөлөөлсний 60 жил " цагаан номноос үзвэл, одоо Төвдийн залуу, идэр насны хүмүүсийн бичиг үсэг тайлагдаагүй байдлын хэмжээ нь 1.2 хувьд хүрч буурч, 15-аас дээш насны хүн амын дундаж боловсролын хэмжээ нь 7.3 жил болсон байна.

    Цагаан номонд тэмдэглэхдээ, хуучин Төвдөд орчин үеийн ач холбогдолтой сургууль нэг ч байгаагүй. Сүм хийд боловсролын асуудлыг ганцаар эзэмшиж, зөвхөн цөөн тооны лам хувраг, дарга түшмэлийн сургуульд ихэвчлэн элитүүдийн үр хүүхэд суралцаж, өргөн олон тариачин, боолчууд боловсрол хүртэх эрхээ булаалгаж, сургуулийн насны хүүхдүүдийн зөвхөн 2 хувь нь хамрагдаж, залуу идэр насныхны бичиг үсэг үл тайлагдлын хэмжээ нь 95 хувьд хүрч байжээ.

    Цагаан номд тэмдэглэснээс үзвэл, 1951 оноос 2010 онд улсаас Төвдийн боловсролд нийт 4 тэрбум 700 сая юань оруулж, Төвдийн боловсролын үйлсийг хүчтэй ахиулсан байна. 2010 гэхэд Төвд зургаан их дээд сургуультай болж, олон шатны дунд бага сургууль нийт 1000, сургуульд хамрагдсан сурагчдын тоо 500 гаруй мянгад хүрсэн байна. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе