|
|
||
Төвдийн энх тайвнаар чөлөөлөгдсөн 60 жилийн турш, Төв засгийн газар болон ТӨЗР-ны засгийн газрын дээд хэмжээнд чухалчлан үзсэнээр, Төвдийн өндөрлөг газрын экологийн орчин ахуй үр дүнтэй хамгаалагдаж, дэлхий дээр байгаль орчны чанар чансаа хамгийн сайн районы нэг хэвээр байна.
Лхас голын эргэнд оршин амьдардаг Цэвэнжигмэд хотын иргэдийн нэгэн адил өглөө болгон голын зах дээр ирж шувуудын усны хөвөөгөөр жиргэн донгодох дууг сонсдог нь олон жилийн турш түүний амьдралын дадал болжээ. Тэрээр хэлэхдээ,
Өнгөрсөн зууны 90-ээд оноос эхлэн, засгийн газар байгаль орчинг хамгаалах эрч хүчийг чангатгаснаар хүмүүсийн орчин ахуйг хамгаалах үзэл ойлголт ч тасралтгүй дээшилж, зарим устсан шувууны төрөл зүйл энэ газар дахин сэргэж ирсэн бөгөөд шувуудын тоо толгой ч олширсон байна. Лхас хотын нэгэн иргэний хувиар Ээж голын хөвөөний өнгө үзэмж зураг шиг үзэсгэлэнтэй байгааг хараад сэтгэлд маш таатай байна гэжээ.
Төвд бол Хятадын олон төрөл янзын амьтад элбэгтэй муж районы нэг юм. Энх тайвнаар чөлөөлөгдсөн 60 жилийн турш улсаас Төвдийн экологийн орчин ахуйн хамгаалалт болон байгуулалтыг дээд хэмжээнд чухалд үзсээр ирсэн юм. Саяхан өнгөрсөн 5 жилийн хугацаанд, ТӨЗР 10 тэрбум юань санхүүжүүлж байгалийн ойн хамгаалалт, ойжуулах, дархан цаазтай районы байгуулалт зэрэг төслүүдийг ар араас нь хэрэгжүүлсэн байна. Дархан цаазтай район 47-г байгуулж, гуравны нэг хувийн газар нутгийг байгалийн дархан цаазтай районд хамруулан, 125 төрлийн зэрлэг сээр нуруутан амьтдыг улсын дархан цаазат амьтдын тоонд оруулж улсын дархан цаазат нийт амьтдын 1/3-ээс илүүг эзэлж байна.
ТӨЗР-ны ардын төлөөлөгчийн их хурлын дарга Жамба Пинцо хэлэхдээ,"Төвдөд ямар ч ургамал, амьтан устаагүй байна, харин амьтны төрөл зүйл улам олширч байна, Төвдийн экологийн орчин ахуй угийн байдлаа үндсэндээ хадгалж чадсан байна. Бид байнга ярьдаг, өөрийн нүдний цөцгий мэт нутгийнхаа уул ус, өвс бэлчээрийг хамгаалах болно гэжээ.
Төвдийн экологийг хамгаалах эрч хүч тасралтгүй дээшлэхийн хэрээр, урт хугацааны турш Төвдийн тариалан, мал аж ахуйг түшиглэдэг байсан уламжлалт байдалд өөрчлөлт гарсан билээ. Намгийн хий, нарны энергийн зуух, нарны энергийн цахилгаан станц, нарны энергийн халуун усны төхөөрөмж зэрэг цэвэр эрчим хүч Төвдийн айл өрхийн амьдралд орж ирснээр тэдний үйлдвэр амьдралын нөхцөлийг ихэд сайжруулсан бөгөөд Төвдийн экологийн орчин ахуйг үр дүнтэй хамгаалж чадсан байна.
2009 оны 2-р сард, Төрийн Зөвлөл "Төвдийн экологийн аюулгүй байдлыг хамгаалах болон байгуулах төлөвлөгөө"-г батлан гаргаж, 5 жилийн дотор 5 төлөвлөгөөг дэвшүүлж, 15 тэрбум 500 сая гаруй юаниар санхүүжүүлж, 3 том төрлийн 10 гаруй экологийн орчин ахуйн хамгаалалт болон бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлж, 2030 он гэхэд Төвдийн экологийн аюулгүй байдлыг үндсэндээ хамгаалах юм байна. ТӨЗР-ны байгаль орчинг хамгаалах тэнхимийн орлогч дарга Чан Жянбай танилцуулж хэлэхдээ, одоо болтол "төлөвлөгөө"-г хэрэгжүүлж байгаа бөгөөд нийт 2 тэрбум 500 сая гаруй юань зарцуулж, төрөл бүрийн төслийг тал бүрээр хэрэгжүүлж байна гэжээ. \Рэнчинсоо орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |