|
|
||
Төвд иргэн Лхагвадоржийн Төвд маягийн бяцхан шинэ байшин нь Төвдийн Күнмүцүө нуурын хажууд байна. Гуч гаруй жилийн өмнө тэрээр ташуур барьсан хүүхэд байлаа. Тухайн үед, олон хүүхдүүд нэг л гэрт идэж уун шахалдаж байжээ. Лхагвадорж өдгөө өөрийн ажилч хоёр гараараа Төвд айлынхаа аз жаргалтай амьдралыг цогцлоосон байна.
1983 онд тэрээр нутгаасаа гарч, Лхас дах нэгэн барилгын бригадад ажиллаж, шавар шороо нухахаас эхлэн өөрийн хичээнгүй чармайлтаар модон дархан, чулуун дархны мэргэжлийг эзэмшжээ. Гурван жилийн дараа тэрээр нутгийнхаа нэгэн барилгын бригадын чулууны дархны багийн дарга болж, 1999 оноос эхлэн тосгоноосоо ажилчин элсүүлж, өөрийнхөө барилгын багийг бүрдүүлсэн байна. Уг багийн хорь гаруй залуучуудаас дийлэнх нь хоньчин, тариачин байснаас чармайн ажиллаж ирснээр, барилга байгуулалтын ажил нь улам сайн болж, одоо Лхагвадоржийн байгуулсан барилгын баг нь 280 гаруй ажилчинтай, 3 саяын хөрөнгөтэй болж, ноднингийн орлого нь 6 саяд хүрсэн байна.
Орлого нь нэмэгдэхийг дагаад тосгоны дүр төрх ч өөрчлөгдөж байна. Тэд Төвд маягийн давхар байшин барьж, барилгын шинэ материал хэрэглэсэн бөгөөд газар хөдлөлтөөс сэргийлэх төхөөрөмжийг угсарчээ. урьд хээр гадаа байдаг мал нь хүртэл өөрийнхөө тусгай "байшин"-тай болсон байна. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |