|
|
||
2011 оноос Төвдөд боловсролын хөнгөлөлттэй бодлогын хамрах хэмжээг тал бүрээр өргөтгөж, малчин тариачдын үр хүүхдүүд цэцэрлэгт орохоос авахуулаад бүрэн дунд сургуульд үнэ төлбөргүй боловсрол олгох систем үндсэндээ бүрэлдэн тогтжээ.
Лхас дунд сургуулийнхан багш сурагчиддаа тухайн хичээлийн жилээс бүрэн, дунд сургуульд сурч байгаа малчин тариачдын хүүхдэд олгох тэтгэмжийн мөнгийг бүх талаар нэмэгдүүлэх шинэ бодлогыг мэдээллээ. Энэхүү мэдээг сонссон ахлах сургуулийн дундын нэгийн долдугаар ангийн сурагч Байма чюжэнь сэтгэл нь ихэд догдлов.
Энэ сайхан мэдээг дуулаад маш их баярлалаа, одоо би тийм их сургалтын зардал гаргахгүй боллоо, аав маань ч сэтгэл тайвшрах байх. Тариачдын хүүхдүүдийн хувьд үнэхээр сайн хэрэг болно гэжээ.
Байма чюжэнь Лхас хотын Дүйлүн дэчин сяний Яндашянгийн Пүбүчин тосгоны нэг ядуу гэр бүлд төржээ. Ноднин Байма чюжэнь шилдэг амжилтаараа Лхас дунд сургуулийн дунд ангид шалгалт өгч орж, эгч нь Төвдийн анагаахын дээд сургуульд орсон байна. Их хэмжээний сургалтын зардал төлбар нь чинээлэг бус өрхөд ихээхэн хүндрэл учруулав.
Нэн олон Байма чюжэнь шиг ядуу өрхийн хүүхдүүдийн сургуульд суралцах асуудлыг шийдэж, есөн жилийн заавал сурах боловсролын түвшинг дээшлүүлж, бүрэн дунд боловсролын шатны дэмжих системийг боловсронгүй болгохын тулд ТӨЗР-ны засгийн газраас энэ оноос "идэх хоол, суух байр, сургалтын зардлыг даах" бодлогын хамрах хэмжээг есөн жилийн заавал эзэмших боловсролоос ХАА-н районы сургуулийн өмнөх насны боловсрол болон бүрэн дунд боловсролын шатанд хүртэл өргөтгөхөөр шийджээ. Сургуулийн өмнөх насны боловсролын шатанд малчин тариачдын хүүхэд бүр жилд хоёр мянган юаны тэтгэвэр авч, бүрэн дунд боловсролын шатанд малчин тариачдын хүүхэд бүр жилд хоёр мянган юанийн стандартыг эдэлнэ.
Нэг хүүхэд жилдээ хоёр мянган юаны тэтгэмж авах нь тэдний хувьд дарамт нь багасна. Цаашид малчин тариачдын хүүхдийн ор дэрний хэрэгслийг улсаас даах болохоор малчин тариачдын хүүхдийн сургуульд сурах урмыг нэмэгдүүлэх болно гэж Лхас дунд сургуулийн захирал Тан Зэхүй хэлэв.
Төвдийн боловсролын салбарыг түргэн хөгжүүлэхийн тулд 1985 онд Төрөөс Төвдийн ХАА-н районы бага дунд сургуульд "идэх хоол, суух байр, сургалтын зардлыг даах" тогтолцоог хэрэгжүүлснээр малчин тариачдын хүүхдүүдийн сургуульд суралцах идэвхийг ихээр дайчилсан байна. Өнгөрсөн таван жилд Төвдийн бага, дунд сургуульд хамрагдах хүүхдийн тоо 99,2 хувь болон 98,2 хувьд тус тус хүрч, үндсэн боловсрол шинэ хөгжлийн шатанд орлоо.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |