• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монгол улсын үндэсний баяр наадам өндөрлөв

CRI       (GMT+08:00) 2011-07-13 10:42:15

       Энэ жилийн Монгол улсын үндэсний баяр наадам хоёр өдөр үргэлжилж наадмын гол гол хөтөлбөрөө өндөрлүүллээ. Нар хур тэгширсэн наадмын өдрүүдэд олон зуун мянган иргэд цугларч баяр наадмыг сонирхлоо. Хурдан морины уралдаан, хүчит бөхийн сөрөө, сур харваа, шагайн харваа нь уламжлалт наадмын гол хөтөлбөрүүд байсан юм. Үүнээс гадна өргөн агуулгыг хамарсан соёл түүхийн үзүүлбэр хөтөлбөрүүд нийслэл Улаанбаатарт үргэлжлэн зохиогдож байна.

        Монгол улсын үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд нийт 1024 бөх оролцож хоёр өдөр барилдлаа. 10-ын даваа өчигдөр орой өндөрлөж, үзүүр түрүү бөхүүд тодорч, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баяр наадмыг хааж үг хэлсэн юм. Энэ оны баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат С.Мөнхбат түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Г.Эрхэмбаяр үзүүрлэн, хоёр гарьд, хоёр заан, дөрвөн харцага, 13 начин төрсөн байна.

        13-ны өдөр эрлийз морьдын холын зайн уралдаан Хүй долоон худагт үргэлжлэн явагдаж байна. \Уртнасан мэдээлэв\

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе