|
|
||
Нийслэл Улаанбаатарын олон дүүргийн иргэд, олон хот аймгаас хүрэлцэн ирсэн дээл хувцсаараа гоёсон мянга гаруй хүн энэ наадамд сайн дураасаа оролцож, монгол дээл хувцасны ур сайхныг үзэгчдэд харууллаа. Үүнээс гадна Монгол улсын дээл хувцасны шилдэг загвар бүтээгч групп, нэрт загвар өмсөгчид наадмыг гоёж, "Дээлтэй монгол" наадмын оргил үе нь боллоо. Наадамд оролцсон олон нийт урьдаар төв талбайг тойрон жагсаж, нийслэлийн иргэд, жуулчдад Монгол дээлийн үзэсгэлэнг танилцуулан, дараа нь Төв талбайд тусгай зориулсан тайзнаа үзүүлбэр хийлээ. Энэ жилийн наадамд настан буурлууд, гэр бүлийн хосууд, багачууд хүүхдүүд, тусгай мэргэжлийн загвар өмсөгчид оролцож, өвөрмөц хийц загвартай, өөр өөр цаг үеийг харуулсан, өөр өөр үндэстэн ястны онцлогийг харуулсан өнгө өнгийн дээл чимэглэлийг үзүүллээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |