• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвдийн төлбөргүй боловсролын систем үндсэндээ байгуулагдав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-07-13 15:39:03
   Ар гэрийн амьдрал нь ядуу зүдүү хүүхдүүдийн боловсрол эзэмшихийг баталгаажуулахын тулд, Хятадын ТӨЗР 2011 онд боловсролын салбарын хөнгөлөлттэй бодлогын хамрах хүрээг ихэд өргөжүүлж, малчин тариачны үр хүүхдүүд цэцэрлэгээс аваад 11-р анги төгстөл төлбөргүй боловсрол хүртэх боловсролын системийг ерөнхийдөө байгуулсан байна.

  ТӨЗР-ны Боловсролын танхимын албан тушаалтан танилцуулахдаа, 2011 оноос эхлэн ТӨЗР-ны сурагчдын "хоол хүнс, хоноглох  байр сууц, сургалтын төлбөр"-ийг бүхнийг үнэгүй болгосон бодлогыг 9 жилийн заавал сурах сургуулийн боловсролоос хөдөө тосгоны сургуулийн өмнөх насны цэцэрлэгийн хүүхдийн боловсрол болоод дунд, дээд боловсрол хүртэл өргөтгөсөн байна. Уг гурван боловсролын үе шатны санхүүгийн ерөнхий тоо хэмжээ нь 1 тэрбум гаруй юаньд хүрсэн байна, харин Төвд хүүхэд багачуудын сургуульд хамрагдах хэмжээ  ихэд өсөн нэмэгдсэн байна гэжээ.\Хүчитбаатар редакторлан орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе