|
|
||
Төвд энх тайвнаар чөлөөлөгдсөний 60 жилийн ойн зам харилцааны байгуулалтын амжилтын үзэсгэлэнгээс сурвалжлагчийн мэдээлснээр, Төвдийн анхны хурдны авто зам болох Лхас-Гүнга нисэх онгоцны буудлын тусгай шугам барилгын ажлаа бүрэн дуусгаж, ойрын хугацаанд албан ёсоор ашиглалтад орохоор болж байна. Энэ нь Төвдөд өндөр зэрэглэлийн авто замгүй байсан түүхийг эцэслүүлж, Төвдийн авто замын байгуулалтын шинэ гараа болж байна.
Лхас-Гүнга нисэх онгоцны буудлын тусгай шугамыг 2009 оны 4-р сарын 28-наас байгуулж эхлэн, Лхас хотоос Гүнга нисэх онгоцны буудал хүрэх замыг 1 цаг хагас аялж байсныг хагас цаг аялах болгон машин унааг үнэ төлбөргүй нэвтрүүлэх болно.
Төвд энх тайвнаар чөлөөлөгдсөний 60 жилийн ойн турш, зам тээврийн ажил түргэн хөгжиж одоо нэгэнт авто зам, төмөр зам, агаарын зам, дамжуулах хоолой зэргээс бүрэлдсэн цогцолбор зам тээврийн системийг бүрдүүлж, Төвдийн 80 хувиас дээших тосгонд бүгд авто замтай болж, авто замын нийт урт нь 58 мянга 200 километр болжээ. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |