|
|
||
Өнгөрсөн 5 жил нь Төвдийн өөртөө засах районы зам харилцааны салбар дахь хөрөнгө оруулалт нь хамгийн их, хөгжлөөр хамгийн түргэн, байгуулалтын үр бүтээмжээр хамгийн сайн үе шат болно. 5 жилийн турш, бүх Төвдийн зам харилцааны байгуулалтад 26 тэрбум юанийн хөрөнгө оруулалтыг хийж, 2005 оноос өмнөх 55 жилийн нийт хөрөнгө оруулалтаас давсан байна. Одоо Төвдийн өөртөө засах районы авто зам нэвтэрсэн тосгон бүрд нийтийн үйлчилгээний автобус ажиллаж, малчин тариачдын зам тээврийн асуудлыг үндсэндээ шийдвэрлэсэнн байна.
Дэлхийн дээвэр хэмээгдсэн цаст өндөрлөг дэх Төвдийн өөртөө засах район нь газар зүйн байрлал ба байгалийн нөхцөлийн хязгаарлалаас болж, авто зам , төмөр замыг багтаасан зам харилцааны нөхцөл байдал нь олон жилийн турш эдийн засгийн хөгжлийг боогдуулсаар иржээ, хөдөө тосгонд амьдарч байгаа малчин тариачдын зам тээврийн асуудлыг юун түрүүнд зохицуулах шаардлагатай болжээ. Зам харилцааны байгуулалт болон нийтийн тээврийн хэрэгслийн хөгжлийн дагуу энэхүү асуудлыг үндсэндээ зохицуулсан байна.
Төвдийн Шань Нань районы зам тээврийн удирдлагын газрын дарга Ху Хэнлинь шяний хэмжээний зорчигч тээврийн шугамын батлан зөвшөөрөх ажлыг яаралтай хийж байна. Өмнө нь алс зайдуу хөдөө тосгоны тээврийн шугамыг ажиллуулах сонирхолтой хүн маш цөөн, харин одоо сайн дураар өргөдлөө өгөх болсон гэж Ху Хэнлинь хэлжээ.
Тэрээр хэлэхдээ, одоо бид Ша Жян Шан, Чөү Дөү Шан ба Жа Ча шяниас Си Гун Шан тосгон хүрэх 3 тээврийн шугамын зөвшөөрлийг авсан, урьд өмнө нь ерөөсөө байгаагүй. Засгийн газраас нөхөн олговор олгосноор хөдөө тосгоны тээврийн шугамыг ажиллуулах сонирхолтой хүн бүрийг татах хүчтэй болсон юм гэжээ.
Шань Нань район нь Төвдийн хөдөө тосгоны зам харилцаагаар нэлээд хөгжингүй, зорчигч тээврийн зах зээл нь нэлээд боловсронгуй болсон районы нэг юм. Гэвч өнгөрсөн жилийн эцсийн байдлаар, Шань Нань районы тосгоны хоорондох нийтийн тээврийн хэрэгслийн ажиллаж байгаа хэмжээ нь 55 хувьтай байж, талаас дээш хувь захиргааны тосгоны малчин тариачдын нийтийн тээврийн хэрэгслээр зорчих асуудлыг зохицуулж чадаагүй байсан юм.
Шань Нань районы зам тээврийн удирдлагын газрын дарга Ху Хэнлинь сурвалжлагчид хэлэхдээ, хөдөө тосгоны зам тээврийн шугамыг ажиллуулахад хүндрэлтэй юм. Хөдөө тосгон алс зайдуу газарт байрлаж, зам харилцааны нөхцөл нь тааруухан бөгөөд зорчигчийн хэмжээ нь маш бага юм. Ийнхүү ашиг орлогогүй болсны улмаас хүмүүс автобус явуулахаа больсон юм гэжээ.
Төвдийн хөдөө тосгоны зам тээврийн хүндрэлтэй асуудлыг зохицуулж, эдийн засгийн хөгжлийг боогдуулж байгаа хүчин зүйлийг арилгахын тулд энэ онд Төвд нь "хөдөө тосгоны зорчигч тээврийн хөгжилд туслах санал"-ыг гаргаж, тээврийн шугамын 70 хувь нь Шянь, Шанд байгаа автобусанд зориулж, Төвдийн өөртөө засах районы санхүүгээс хариуцлагын даатгалын 3 жилийн нөхөн олговрыг олгож, хөдөө тосгоны зам тээврийн шатахууны нөхөн олговор түүнчлэн сар бүр автобусны их багаас хамааран хамгийн ихдээ 1400 юанийн зорчигч тээврийн нөхөн олговор олгох болно. Ийнхүү хөдөө тосгоны зорчигч тээврийн салбарт олгох жилийн тэтгэлгийн хэмжээ нь 8 сая 760 мянган юаньд хүрэх болно.
Төвдийн өөртөө засах районы зам харилцааны танхимын орлогч дарга Сонам Чопел хэлэхдээ, ирэх 5 жилд, Төвд нь зам тээврийн салбар дахь хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэн нэмэгдүүлж, эдийн засгийн гол шугамын байгуулалт, хөдөө тосгоны авто замын байгуулалт, зам харилцааны гол зангилааны байгуулалтад 49 тэрбум 890 мянган юанийн хөрөнгө оруулах болно. 2015 он гэхэд, Төвдийн авто замын нийт хэмжээ 70 мянган километрт хүрч, Төвдийн эрчим хүчний үйлдвэрлэл, өвөрмөц үйлдвэрлэл түүнчлэн аялал жуулчлалын салбарын цаашдын хөгжилд тус дөхөм үзүүлэх болно гэжээ. \Урьхан орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |