|
|
||
Төвдийн Өөртөө Засах Районы дарга Бадамцэрэн 15-ны өдөр сурвалжлагчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, өнөөдрийн Төвд эдийн засаг нь хөгжиж, ардын амьдрал нь сайжирч, соёл цэцэглэн хөгжиж, нийгэм нь тогтвортой, ард нь аз жаргалтай түүхийн хөгжлөөр хамгийн сайн цаг үедээ байна гэжээ.
Бадамцэрэн хэлэхдээ, сүүлийн ижлүүдэд ХКН-ын Төвдийн Өөртөө Засах Районы хороо, Төвдийн Өөртөө Засах Районы засгийн газар ардын амьдралыг сайжруулан баталгаажуулах ажлыг Төвдийн ажлын гараа болгож, малчин тариачны хямд орон сууцны төсөл, тэдний үр хүүхдийг үнэ төлбөргүй сургуульд суулгах бодлогыг хэрэгжүүлж, малчин тариачдыг үнэ төлбөргүй эмчилгээний даатгалд хамруулах зэрэг бодлого хэрэгжүүлж байна. Өнгөрсөн таван жилд Төвдийн Өөртөө Засах Районы засгийн газар 12 тэрбум гаруй юанийн хөрөнгө оруулж, 270 мянган айл өрөх, 1 сая 400 мянган малчин тариачныг аюулгүй, баталгаатай орон сууцтай болгож, өндөр настны эмнэлэгийн эмчилгээ, ажилгүйдлийн, ажлын байрны аваар ослын, төрөлтийн гэх таван зүйлийн даатгалд хамруулж, нийгмийн баталгааны системийг байгуулсан байна. Засгийн газраас мөн 1 тэрбум гаруй юанийн хөрөнгө оруулж гол гол соёлын өвийг засаж сэлбэсэн байна гэжээ.
Цаашдын таван жилд Төвд ард түмний амьдралыг улам сайжруулан баталгаажуулан малчин тариачны орлогыг нэмэгдүүлэх болно. Үүний зэрэгцээ боловсрол, эрүүл мэнд, нийгмийн баталгаанд хөрөнгө оруулалтаа эрчимжүүлэх болно гэж Бадамцэрэн илэрхийлжээ. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |