• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дараачийн 60 жилд Төвд улам сайн хөгжилтэй болно гэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-07-17 16:18:11

      ОХУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч В.Чуркин сүүлийн өдрүүдэд Төвдөөр айлчлахдаа, үнэн бодитой Төвдийг харлаа гэсэн бөгөөд дараачийн 60 жилд Төвд улам сайн хөгжилтэй болно гэдэгт итгэж байна гэжээ.

      13-16-ны өдрүүдэд В.Чуркин нар Төвдөд айлчлан, Бутлаа ордон , их зуу хийд, баквар гудамж зэрэг газраар хүрсэн бөгөөд Төвд уламжлалт буддин шашны хийд Лавранд лам хуврагын мэтгэлцээг сонирхожээ. 14-ний үдэд ТӨЗР-ны байнгын орлогч дарга Гэсанзанцан Лхаст тэд нартай уулзжээ.

      В.Чуркин уулзалт дээр хэлэхдээ, энэ удаа Төвдөд биеэр ирээд Төвдийг шинээр танилаа. Ялангуяа Төвдийн соёл болон шашны өв уламжлалыг хамгаалахын төлөө хийж буй ажлыг харсан. Зуу сонсохоор нэг хар гэдэгчлэн би үнэн бодитой Төвдийг харсан, түргэн хөгжиж байгаа орчин үеийн Лхас хотыг харлаа, ирэх 60 жилд Төвд улам сайн хөгжилтэй болно гэдэгт итгэж байна гэжээ.\Дүүрэнжаргал орчуулж, Урангоо хянав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе