• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин тэргүүтэй Төвийн төлөөлөгчид Лхас оров

CRI       (GMT+08:00) 2011-07-17 16:25:24

           ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Хятад улсын орлогч дарга, Цэргийн Төв зөвлөлийн дэд дарга Ши Жиньпин тэргүүтэй Төвийн төлөөлөгчид Төвдийн энх тайвнаар чөлөөлөгдсөний 60 жилийн ой тэмдэглэх арга хэмжээнд оролцохоор 17-ны үдээс хойно Лхас хотноо хүрэлцэн очив. Төвдийн үндэстэнүүдийн олон түмэн нисэх онгоцны буудалд төлөөлөгчдийг халуунаар угтан авсан байна.

           Төвдийн Өөртөө Засах Районы засгийн газрын саяханы мэдээлснээр, Төвийн төлөөлөгчид Төвдийн энх тайвнаар чөлөөлөгдсөний 60 жилийн ой тэмдэглэх их хурал, олон түмний жагсаал, уран сайхны үдэшлэг зэрэг арга хэмжээнд оролцож, Төвдийн энх тайвнаар чөлөөлөгдсөний 60 жилийн ойн үзэсгэлэнтэй танилцаж, Төвдийн шашны салбарын эх оронч зүтгэлтэн, олон салбарын үндэстэнүүдийн олон түмний төлөөлөгчдийг эргэн үзэх бөгөөд Лхас хотоос нисэх онгоцны буудал хүрэх хурдны зам нэвтэрсний ёслолын арга хэмжээнд оролцох болно./Анар орчуулж, Урангоо хянав/

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе