|
|
||
ХКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны Байнгын хорооны гишүүн, Хятад улсын орлогч дарга, Цэргийн Төв зөвлөлийн дэд дарга Ши Жиньпин тэргүүтэй төвийн төлөөлөгчид Төвдийн энх тайвнаар чөлөөлөгдсөний 60 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцохоор 17-ны үдээс хойш онгоцоор Лхас хотноо хүрэлцэн ирэв. Төвдийн олон үндэстнүүд нисэх онгоцны буудалд төлөөлөгчдийг халуунаар угтан авсан байна.
Тус өдрийн үдээс хойш, Ши Жиньпин тэргүүтэй төвийн төлөөлөгчид Лхас хотоос Гүнгаа нисэх онгоцны буудал хүрэх хурдны зам ашиглалтанд орох ёслолын арга хэмжээнд оролцож, тууз хайчилсан байна. 2009 оны 4-р сарын 28-ны өдрөөс эхлэн уг хурдны замыг барьж, нийт урт нь 37.8 км байж нийтдээ 1 тэрбум 500 сая юаний хөрөнгө оруулсан байна. Энэ нь Төвд хурдны замгүй байсан түүхийг эцэслэж, Лхас хотоос Гүнгаа онгоцны буудал хүрэх хугацааг 30 минутаар богиносогов.
17-ны үдээш хойш төвийн төлөөлөгчид тусгай онгоцоор Бээжингээс Лхас руу мордож, Төвдийн энх тайвнаар чөлөөлөгдсөний 60 жилийн ойн ёслолын ажиллагаанд оролцох юм. Төлөөлөгчидийн хэсэг нь ХКН-ын төв хороо, төр, улсын хариуцлагатнууд, Төвдөд дэмжиж тусалсан холбогдох муж, хотын хариуцлагатай хүмүүс зэргийг багтаасан 59 хүний бүрэлдэхүүнтэй байгаа юм. \Ч. Гантөмөр орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |