• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвдийн амжилт бүтээмжийн үзэсгэлэн дээр Ши Жиньпинь тууз хайчлав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-07-18 18:16:32

    7-р сарын 18-ны өдөр Төвдийг энх тайвнаар чөлөөлсний 60 жилийн ойн амжилт бүтэмжийн үзэсгэлэн Лхас хотноо нээгдлээ. Лхас хотод айлчилж буй ХКН-ын Улс төрийн товчооны байнгын гишүүн, Хятад улсын орлогч дарга, Хятадын Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга, Төв Зөвлөлийн төлөөлөгчдийн тэргүүн Ши Жиньпинь уг үзэсгэлэнгийн нээлтийн ёслол дээр тууз хайчлав.

       Үдээс өмнөх 9 цаг 55 минутын үеэр ХКН-ын Улс төрийн товчооны байнгын гишүүн, Хятад улсын орлогч дарга, Хятадын Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга, Төв Зөвлөлийн төлөөлөгчдийн тэргүүн Ши Жиньпинь төлөөлөгчдийн багийн 6 орлогч дарга болон Төв Зөвлөлийн хэсэг төлөөлөгчдийн хамт Төвдийн музейд очжээ.

       Уг үзэсгэлэнгийн нээлтийн ёслолыг ТӨЗР-ны дарга Бадамцэрэн даргалж, ТӨЗР-ны АТИХ-ын байнгын хорооны дарга Самбапинч баярын үг хэлжээ. Үүний дараа дарга Ши Жиньпинь, төлөөлөгчдийн багийн 6 орлогч дарга болон ТӨЗР-ны удирдлага нар хамтран амжилт бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтийн туузыг хайчилж, дарга Ши Жиньпинь мөн төв зөвлөлийн төлөөлөгчдийн хамт баяр баясгалантайгаар үзэсгэлэнг сонирхсон байна.

       ТӨЗР-ны АТИХ-ын төлөөлөгч Сэжү бүсгүй үзэсгэлэнг сонирхоод сэтгэгдэл маш өндөр байж, энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан сүүлийн жилүүдэд нам засгаас ТӨЗР-д шинжлэх ухаан, техникийг хөгжүүлэхийн тулд хөрөнгө мөнгөөр санхүүжүүлж, бодлого боловсруулан, боловсон хүчинг томилох зэрэг талын ажлыг дээд хэмжээнд анхаарч үзэж, нийт Хятадын ард түмэн харамгүй дэмжлэг туслалцааг өгснөөр Төвдийн шинжлэх ухаан техник мэргэжлийн салбар асар их амжилт олсон гэдгийг ойлгов гэжээ. \Алтанхуар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе