• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвд тариачдын жуучлалын үйлчилгээний анхны хоршоолол байгуулагдав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-07-18 15:33:41

    Төвд тариачдын аялал жуучлалын үйлчилгээний анхны хоршоолол--- "Жяда тосгоны Канбагийн тариачдын аялал жуучлалд үйлчлэх хоршоо"саяхан Чандүгийн Манкан сяньд Наш үндэстний Жада тосгонд байгуулагдав.

    Жяда тосгон бол Манкангийн давсан шахтын аялал жуучлалын бүсэд оршиж, Хятадын нэртэй цайны замын аялал жуучлалын шугам дагуу байж, Шянрирагийн аялал жуучлалын бүсийн чухал бүрэлдэхүүн хэсэг болж байна. Уг тосгон нь балар эртний улаан давсны нөөцтэй бөгөөд мянган жилийн турш уламжилж ирсэн улаан давс олборлох өвөрмөц технологитой. Энд мөн зөвхөн Төвдөд байдаг давстай халуун рашаан болон Канбагийн соёлын өвөрмөц онцлогийг харуулсан "Жядагийн гэрлэх ёслол" -ын уламжлалт зан үйлийг хадгалж ирсэн нь орон нутгийн аялал жуучлалын нөөц маш их байгааг харуулж байгаа юм.

    Уг хоршооллын зөвлөлийн ерөнхий захирал Дорж хэлэхдээ, иргэдийн сайн дураараа байгуулсан хоршоо нь бүх тосгоны дийлэнх тооны иргэдийн ашиг сонирхлыг төлөөлж байдаг. Энэ нь давсан шахттай Жяда тосгоныг аялал жуучлалын нөөц баялгын брэнд болгож, иргэдэд бодитой ашиг хүртээхэд тустай юм . Үүний зэрэгцээ тариачдын хууль ёсны эрх ашиг хамтралын хэлбэрээр баталгаажиж болох юм гэжээ. \Орчуулсан редактор Урангоо

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе