• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ТӨЗР "Төвдийг уяруулсан 60 хүн"-ийг шалгаруулав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-07-18 15:22:26

      Төвдийг энх тайвнаар чөлөөлсний 60 жилийн ойн үеэр Лхаст 14-ний өдөр "Төвдийг уяруулсан " 60 хүнд шагнал олгох ёслолын арга хэмжээг явуулав.

      "Төвдийг уяруулсан 60 хүн"-шалгарсан хүмүүс бол Төвдийг энх тайвнаар чөлөөлснөөс ардчилсан хувьсгалын үе хүртэл, ардчилсан хувьсгалаас нээлттэй байх үе хүртэл болон гадаадад нээлттэй байх бодлогыг хэрэгжүүлснээс одоог хүртэлх 3 үеийн шилдэг төлөөлөгчид үе бүрээс Төвдийг уяруулсан 20 хүнийг шалгаруулсан байна. Тэдний дотор "насаараа хил хязгаараа сахисан" Тань Гүаньсань жанжин, тухайн үед Хөх-нуур Төвдийн төмөр зам засахад амь насаа алдсан энгийн байлдагч Жан Фүлинь, "цэвэр, шударга " орон нутгийн намын хорооны нарийн бичгийн дарга Күн Фаньсинь, мөн "Төвдийн анхны харилцан туслалцах дугуйланг удирдан байгуулсан" малчин, тариачин Цэрэнлхам зэрэг хүмүүсийг шалгаруулж шагнасан байна.

      Ажил мэрэгжил нь адилгүй, гарал үүсэл нь өөр ч "Төвдийг уяруулсан" 60 хүмүүс Төвдийн хувьсгал болон бүтээн байгуулалтад чухал нэмэр хандив оруулж, хүн чанар, сэтгэл уярам үйл ажиллагаагаараа Төвдийн ард иргэдийг уяруулж чадсан байна.

      "Төвдийг уяруулсан 60 хүн" гэх үйл ажиллагааг энэ жилийн 4-р сараас эхлэн явуулсан бөгөөд Төвдийн өргөн олон боловсон хүчин олон нийт сониноор санал өгөх, нетээр санал өгөх, дуу болон гар утсаар санал өгөх зэрэг дөрвөн аргаар санал өгч шалгаруулсан байна. \Н. Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе