• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвдийн соёлын салбар үсрэнгүй дэвшилтэй байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-07-18 16:10:55

    1951 онд Төвдийг энх тайвнаар чөлөөлөхөөс өмнө, Төвдийн үндэсний уламжлалт соёл нь шашин шүтлэгийн дагавар төдий зүйл байсан бол 60 жилийн турш Хятадын төв засгийн газрын дэмжлэг дор Төвдийн соёлын салбар үсрэнгүй дэвшилтэй болжээ.

    Жуулчид болон хотын иргэдэд Төвдийн түүх соёлыг нарийн танилцуулахын тулд Төвдийн өөртөө засах районы музейн дарга Жасдаваа өөрийн биеэр музей дэх түүхийн дурсгалт зүйл болон тэдгээрийн түүхээс тайлбарлаж өгөв. Жасдаваагийн танилцуулснаар, Хятадын төв засгийн газар Төвдийн соёлын салбарыг чухалчлан үзэж, Төвдийн музейд хадгалагдаж буй түүхийн дурсгалт зүйлүүд 40 мянга гаруйд хүрч, манай тооллоос өмнөх үеийнхээс орчин үе хүртэлх урлагийн нандин зүйлүүдийг хадгалсан юм гэжээ.

    Тэрээр цааш хэлэхдээ, манай музейг байгуулсан нь үндэстний уламжлалт соёлыг гүйцэд хамгаалан, цаашид хөгжүүлэхийн төлөө авсан чухал арга хэмжээний нэг болно, өнгөрсөн зууны 90-ээд онд байгуулсан юм. Энэ музейг байгуулснаар олон шилдэг уламжлалт соёлыг хамгаалан хөгжүүлж чадсан юм гэжээ.

    Төвдөд ардчилсан өөрчлөлтийг хэрэгжүүлснээс хойш, Хятадын нам болон засгийн газар Төвдийн түүхийн дурсгалт зүйлийг хамгаалах төслийг Төвдийн хөгжилд тус дөхөм үзүүлэх чухал төсөл болгож, давхардсан тоогоор тэрбум 400 сая юаны хөрөнгөөр санхүүжүүлж, Поталла ордон, Лублинка, Сажаа хийд зэрэг түүхийн дурсгалт газруудад засвар хийж, төрөл бүрийн музейд хадгалагдаж байгаа сая шахам түүхийн дурсгалт зүйлүүдийг бүртгэлд хамруулжээ.

    "Гэсэр хааны туульс" нь өнөө хүртэл илрүүлээд байгаа дэлхийн хамгийн урт баатарлаг туульс болно. Энэхүү ховор нандин үндэстний баатарлаг туульсыг хамгаалахын тулд өнгөрсөн зууны 80-аад онд "Гэсэр хааны туульс"-ыг эмхэтгэн цуглуулах тусгай ажлын газрыг байгуулжээ.

    Төвдийн өөртөө засах районы нийгмийн шинжлэх ухааны академийн ардын зан заншлын судалгааны газрын дарга Цэрэнпунцаг танилцуулж хэлэхдээ, нэг хүний хайлсан нэлээд бүрэн Гэсэрийн баатарлаг туульсыг бид одоо 45 бүлэг 49 дэвтрийн нийт 2114 цагийн бичлэгийг бичээд байна, дэлхийн баатарлаг туульсын хамгийн урт тэмдэглэлийг шинэтгэсэн юм. Тэр нь мөн нэг хүний хайлсан нэлээд бүрэн бүтэн үлгэрийн шинэ түүхээс үүдэлтэй юм гэжээ.

    Өнөөдрийн байдлаар, Төвдийн 76 төлөөлөх бүтээл, 53 хүн нь үндэсний хэмжээний биет бус соёлын өвийн төлөөлөх бүтээлийн жагсаалт болон биет бус соёлын өвийн төслийн төлөөлөх уламжлагчийн жагсаалтад хамрагдаж, эртний үндэстний соёлд амьдрах шинэ хүчийг сэлбэж өгчээ.

    Соёлын салбарын хөгжлийн үр өгөөжийг өргөн олон малчин тариачинд эдлүүлэхийн тулд "11-р таван жилийн төлөвлөгөө" -ний хугацаанд, 2006-аас 2010 оны хооронд Төвдийн өөртөө засах район нийтийн соёлын үйлчилгээний системийг байгуулахыг ардын амьжиргааг сайжруулах чухал агуулгаа болгож, "иргэдийн соёлын төсөл" -ийг ихээр хөгжүүлсэн байна. Өнөөдрийн Төвд нь район, аймаг, шянь, шян, тосгон 5 шатны соёлын сүлжээг анхлан байгуулж, радио телевизийн тархац нь бүх Төвдийн 90 хувиас дээших газрыг хамарсан байна. \Урьхан орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе