• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин "Намдаа зориулж дуулъя" уран сайхны үдэшлэгийг үзэж сонирхов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-07-19 10:10:22

      18-ны орой ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Хятад улсын орлогч дарга, Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга, Төвийн төлөөлөгчдийн тэргүүн Ши Жиньпин, ТӨЗР-ы олон үндэстэн, олон салбарын 850 гаруй иргэдтэй хамт Төвдийн энх тайвнаар чөлөөлөгдсөний 60 жилийн ойн уран сайхны үдэшлэг болох "Намдаа зориулж дуулъя" тоглолтыг сонирхов.

      Тус үдэшлэг нь "Цастын дуулал" "Өндөрлөгийн хур" "Эв найртай эх орон" зэрэг гурван хэсгээс бүрэлдэв. Төвдийн олон үндэстний ахан дүүс нэгэн дор цугларч, уянгат сайхан төвд ардын дуу, жавхлан төгс уламжлалт язгуур бүжиг, баялаг агуулгатай төвд ший жүжиг зэрэг нь цаст өндөрлөгийн 60 жилийн хөгжлийн гайхамшгийг баяр бахдалтайгаар харуулж, үргэлж намтайгаа хамт байж, үзэсгэлэнт сайхан гэр орноо байгуулах бат итгэлийг харуулжээ.

      Үдэшлэг өндөрлөсний дараа, дарга Ши Жиньпин нар ТӨЗР-ы гол хариуцлагатантай хамт тайзан дээр гарч, тоглолт амжилттай болсныг бэлгэдэн, хадаг өргөсөн жүжигчин, ажилчидтай хамт зургаа авахуулж дурсгал үлдээлээ. \Ч. Гантөмөр орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе