|
|
||
"Рэнь Минь Ри Бао" сонин 19-ний өдөр тэргүүн өгүүлэл нийтэлж тэмдэглэхдээ, өдгөө Төвд нь хөгжлийн боломж, хүч чадлаар бялхаж байна, Хятад улс энэхүү цаст өндөрлөгийг өнөр баян, үзэсгэлэн төгс, амгалан жаргалтай болгон бүтээн байгуулна гэжээ.
Өгүүлэлд тэмдэглэхдээ, өдгөө Төвдийн олон үндэстний ард түмэн агуу их баяртайгаа угтан золголоо. Энэ нь Төвд энх тайвнаар чөлөөлөгдсөний 60 жилийн ой юм. Энэ 60 жилд Төвдийн хүн амын 95% гаруйг эзлэх хамжлагат тариачин боолууд феодалын хамжлагат ёсноос бүрмөсөн ангижирч, улс орон болон нийгмийнхээ эзэн болов. 60 жлийн турш бүх Төвд районы үйлдвэрлэлийн ерөнхий хэмжээ, малчин тариачны дундаж цэвэр орлого хэдэн арав дахин, бүр зуу дахин нэмэгдэж, авто зам, агаарын тээвэр, төмөр замгүй байсан түүхийг ээлж дараалан эцэслүүлж, ард түмний амьжиргаа нэгмөсөн өөрчлөгдөв. 60 жилийн турш Төвд үндэстний шилдэг соёл бүрэн бүтнээрээ уламжлагдан хөгжиж, шашны эрх чөлөөг гүйцэд хамгаалан хүндэтгэв. 60 жилийн турш Төвдийн байгаль орчин өндөр хэмжээнд хамгаалагдаж, дэлхийн унаган байгальтай газруудын нэг болов гэжээ.
Өгүүлэлд тэмдэглэхдээ, Төвдийн хөгжлийн замналд шинэ байдал шинэ асуудал гарах нь лавтай юм. Хятад улс эдийн засгийн бүтээн байгуулалтаар голчлон, үндэстнүүдийн эв нэгдлээр баталгаа болгон, ард олны амьжиргааг сайжруулахаас гардан хийж, Төвд эдийн засаг нийгмийн том хөгжлийг биелүүлэхийг баталгаажуулна гэжээ. \Ч. Гантөмөр орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |