|
|
||
18-ны үдээс өмнө ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Хятад Улсын орлогч дарга, Төвийн цэргийн төв зөвлөлийн орлогч дарга, Төвийн төлөөлөгчдийн ахлагч Ши Жиньпин Төвийн төлөөлөгчдийн зарим гишүүдийг дагуулан Төвд их сургуульд хүрч ирж үндэстнүүдийн багш сурагчдыг эргэн тойров.
Ши Жиньпин Төвд их сургуулийн байгуулалт хөгжилт, боловсон хүчний бэлтгэл сургалт, судалгаа шинжилгээ зэрэг ажлын талаарх танилцуулгыг сонсож, Төвд бичиг дурсгалын зүйлийг хадгалж байгаатай танилцсан байна.
Ши Жиньпин Төвд их сургуулийн хэдэн арван жилийн турш намын боловсролын чиглэлийг баримталж, Төвдийн бодит байдалд уялдуулан Төвдийн хувьсгал, бүтээн байгуулалт, өөрчлөлтийн үйл хэрэгтэй нэгдэн Төвдийн эдийн засаг нийгмийн хөгжил дэвшилтэй алхаагаа нэгтгэн, Төвдөд стандартад нийцсэн үй олон бүтээн байгуулагчид, боловсон хүчинг бэлтгэн өгч социализмын шинэ Төвдийг бүтээн байгуулахад чухал хувь нэмэр оруулсныг нь нотолжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Төвд бол эрт дээр үеэсээ эх орны нутаг дэвсгэрийн салшгүй нэгэн хэсэг мөн. Төвд үндэстэн бусад цөөн тоот үндэстний нэгэн адил Хятадын үндэстнүүдийн их гэр бүлийн бүрэлдэхүүн нэгэн гишүүн мөн. Оюутан сурагчид их зориг санааг өвөртлөн эх орондоо үйлчилж, үндэстний эв санааны нэгдэл, эх орны нэгдлийн төлөө хувь нэмэр оруулахыг хүсч байна гэжээ. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |