|
|
||
Монгол эзэнт гүрний Сөнөд аймгийн ахлагч, эзэн Чингисийн эрэлхэг жанжны нэг гэгддэг Гилүүдэй баатрын нутаг буюу өнөөгийн ӨМӨЗР-ны Шилийн гол аймгийн Сөнөд зүүн хошуу нь нар хур тэгширч, тэнгэр хангай тэнийсэн зуны дэлгэр сараар "Гилгүүн" Сөнөд соёл урлагийн 6-р наадам болон өндөр настнуудын баярыг тэмдэглэх найрыг хослуулан зохиож, наадамчин олноо баясгалаа.
7-р сарын 12-15 хүртэл үргэлжилсэн энэхүү наадмын дэвжээг ажихад, тэнгэр газартаа даатгах овоо сүлдийн тахилгатай, хийморь онгодоо сэргээх эрийн гурван наадамтай, зүрх сэтгэлийг догдлуулах уртын дууны шуранхайтай, өвөө эмээгээ баярлуулах өндөр настнуудын найртай, ур ухаанаа уралдуулах уламжлалт шагайн наадгайтай бөгөөд, дээдсийн ухааныг уламжилсан тамга тэмдэг, дээс татлагын үзвэр, Сөнөд түмний ур ухаан, уйгагүй хөдөлмөрөөр жигдэрсэн үйл оёдол, уран сийлбэр, элсэн зураг, уран бичлэг, шог зураг зэргийн үзэсгэлэн болон идээ ундаагаараа эрхэм олноо дайлах улаан идээний соёлын ажиллагаа гээд есөн эрдэнийн өнгөөр солонгорч байлаа.
Ийнхүү агь ханхалсан салхины сэр сэрхэн гүйдэлд газар цавчилан тэмүүлсэн "Хөгшин Хоохон" нэрэмжит хурдан морины уралдаан, хур чимчгэнэсэн үүлсийн намс намсхан хөвөлзөөнд сонор аргаданхан шуранхайлах "Загдсүрэн"-гийн нэрэмжит уртын дууны тэмцээн, Тамачийн эрдэнэ тарган сүргийн буянаар зугаа хөлөглөн наргих "Алтан шагай" шагналт шагай наадгайн тэмцээн зэрэг уралдаан тэмцээн зэргээр хүн зоны ур ухааныг сорьсныг зургаар хүргэж байна. \сэтгүүлч Алтанхуар\
"Гилгүүн баатар" соёлын овоо
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |