"Баясгалант бага нас, ногоон амьдрал"сэдвийн доор Ши Анийн дэлхийн цэцэрлэгийн яармагийн олон улсын хүүхдийн соёл урлагийн наадам 19-ний өдөр нээгдлээ.
Ирэх 12 өдрийн турш Орос, БНСУ, Пакистан болон Хятадын Шааньши, Шаньдун, Бээжин зэрэг газрын хүүхдийн урлагийн 40 хамтлаг уг цэцэрлэгийн яармагийн тайзнаа жуулчин олонд нутаг нутгийн онцлогтой уран сайхны тоглолтоо сонирхуулж, цэцэрлэгт хүрээлэн хүүхдийн дуунд умбах юм. Өдөр бүр 18 цагаас өөр өөр улс орон бүс нутгаас хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд цэцэгт тэрэгний аялан тоглолтод оролцоно. \Алтанхуар орчуулав\