• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин Төвдөд байрлах офицер дайчдын төлөөлөгчидтэй уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-07-20 10:05:32

    Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин тэргүүтэй Төвийн төлөөлөгчид 19-ний үдийн хойно, Лхас хотод байрлах ЧА-ийн хороон даргаас дээд тушаалын боловсон хүчин болон Зэвсэгт цагдаагийн ерөнхий анги түүнчлэн Лхасын цэргийн ангийн хорооноос дээд тушаалын боловсон хүчин ба ТӨЗР, Лхас хотын улс төр хууль цаазын салбарын газрын даргаас дээд тушаалын боловсон хүчин нартай уулзав.

    Ши Жиньпин хэлэхдээ, Төвдөд байрлах Ардын чөлөөлөх арми бол баатарлаг цэргийн анги, нам ард түмний бат бэх түшиг тулгуур, Төвдийн зэвсэгт цагдаагийн цэргийн анги болон улс төр хууль цаазын салбарын боловсон хүчин бол нам ард түмний итгэлийг хүлээсэн бат бэх отряд мөн гэдгийг 60 жилийн практик бүрэн нотолж байна гэжээ.

    Ши Жиньпин хэлэхдээ, Төвдийн ажил бол нам улс орны бүх ажил үйлст туйлын чухал стратегийн байр суурьтай юм. Төвдийн тогтвортой, аюулгүй байдал нь улс орны тогтвортой аюулгүй байдалтай нягт холбоотой юм. Цэргийн ангийн офицер, хууль цаазын салбарын боловсон хүчнүүд сонор сэрэмжтэй байж, Төвдийг хагалан бутаргагчид, дотроос өдөөн хатгалт хийх, террорист этгээдтэй тэмцэл явуулах зүй тогтолд нарийн судалгаа хийж, онц байдлыг зохицуулах хүч чадлыг бодитойгоор дээшлүүлж, олон үндэстний ард түмэнтэй нягтралаа эрчимжүүлж, социалист шинэ Төвдийг бүтээн байгуулах агуу их үйлсэд нам ард түмэндээ шинэ гавьяа байгуулах хэрэгтэй гэжээ.

    Үүнээс гадна, Ши Жиньпин Төвдийн цэргийн тойрог, Зэвсэгт цагдаагийн Төвдийн ерөнхий ангид ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтаогийн өөрийн гараар бичсэн "Төвдийг энх тайвнаар чөлөөлсний 60 жилийн ойд баяр хүргэе" гэсэн баярын бичгийг бэлэглэж, тэдэнтэй хамт гэрэл зураг авахуулж дурсгал үлдээв. \Орчуулсан редактор Урангоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе