• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Төвдийн шашны салбарын эх оронч зүтгэлтнийг эргэн үзэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2011-07-20 19:45:17

    20-ний өдөр, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин Лхас дахь их зуу хийдэд ирж, Төвдийн шашны салбарын эх оронч зүтгэлтнийг эргэн үзжээ. Төвдийн шашны салбарын зүтгэлтэн болон их зуу хийдийн лам хуврагийн 100 гаруй төлөөлөгч хүндэт ёслолын арга хэмжээгээр төвийн төлөөлөгчдийг угтан авсан байна.

    Ши Жиньпин шашны салбарын зүтгэлтэнд ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ху Жиньтаогийн өөрийн гараар бичсэн "Төвдийн энх тайвнаар чөлөөлөгдсөний 60 жилийн ойд баяр хүргэе" гэсэн бичээс ба "Хятадын төвд судар" -ыг бэлэг болгон хүргэжээ.

    Ши Жиньпин хэлэхдээ, энх тавнаар чөлөөлөгдсөн 60 жилийн турш, Төвдөд асар их өөрчлөлт гарч, ардын амьжиргаа ихээр сайжирсан байна. Урт хугацааны турш, өргөн олон шашны салбарын зүтгэлтэн нааштай үүрэг гүйцэтгэж, Төвдийн тогтвортой байдал болон эх орны нэгдлийг хамгаалахын төлөө гаргасан хувь нэмрийг нам болон засгийн газар мартахгүй юм. Шашны салбарын зүтгэлтэн хагалан бутаргах хүчинтэй зааг зөрөөгөө ялгаж, Төвдийн үсрэнгүй хөгжилд шинэ хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ. \Урьхан орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе