|
|
||
ХКН-ын Улс төрийн товчооны байнгын гишүүн, Хятад улсын орлогч дарга, Хятадын Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга, төвийн төлөөлөгчдийн тэргүүн Ши Жиньпинь 20-ны өдөр ТӨЗР-ы намын хороо, засгийн газрын ажлын тайланг сонсох үеэр цохон тэмдэглэхдээ, Төвд раион үндэстний нийт боловсон хүчин дарга Хү Жиньтаогийн 7-р сарын 1-ний чухал илтгэл болон төв хорооноос зохиосон Төвдийн ажлын 5-р хурлын үзэл санаанаас гүнзгий суралцан хэрэгжүүлж, Төвдийг энх тайвнаар чөлөөлсний 60 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ өрнөж буй сайхан боломжийг ашиглан 12-р 5 жилийн төлөвлөгөөний хугацааны өөрчлөлт хөгжилтийг тогтворжуулах тал талын ажлыг сайтар гүйцэтгэж, шинэ социалист Төвдийг бүтээн байгуулах агуу үйлсийг цаашид урагшлуулах хэрэгтэй гэжээ.
Ши Жиньпинь мөн хэлэхдээ, хөгжил бол зайлшгүй зам, мөн Төвдийн аливаа асуудлыг шийдвэрлэх зангилаа юм. Төвдийн ахан дүүс төв хорооны 12-р 5 жилийн төлөвлөгөөг сайтар хэрэгжүүлж, баруун бүсийг нээн хөгжүүлэх стратеги болон Төвдийг хөгжүүлэх эрч хүчээ нэмэгдүүлэх явдлыг гүнзгийрүүлж, үндэсний хэмжээний хөгжилд туслах арга хэмжээг сайтар ашиглаж, төрийн зөвлөлөөс баталсан "12-р 5 жилийн төлөвлөгөөний Төвдийн эдийн засаг нийгмийн хөгжлийн бүтээн байгуулалтын төслийн төсөв"-ийг эрчтэй хэрэгжүүлэх ёстой. Өөрийн нөөц хүчээ нээн хөгжүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, өвөрмөц давуу талтай салбарыг ихээр хөгжүүлж, малчид тариачдын үйлдвэрлэл амьдралын нөхцөл байдлыг сайжруулан, тэдний орлогыг нэмэгдүүлж, нийгэм нийтэд тустай ажил хэргийг ихээр хөгжүүлэх нь чухал.Өөрчлөлт, нээлттэй байдлыг цаашид урагшлуулж, экологийн соёлын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн Төвдийн эдийн засаг нийгмийг шинжлэх ухаанч хөгжлийн замаар шат өгсүүлэн хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргахын чухлыг тэрээр мөн онцоллоо. \Алтанхуар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |