|
|
||
Хятад улсын орлогч дарга Ши Жиньпинь төв зөвлөлийн төлөөлөгчдийн зарим гишүүдийн хамт Төвдийн Линь Жи районд айлчилж, тухайн нутгийн өргөн олон боловсон хүчинтэй уулзаж, тэнд суугаа чөлөөлөх арми, зэвсэгт цагдаагийн офицер дайчид, улс төр хууль цаазын ажилтнуудад халуун дотно мэндчилгээ хүргэсэн байна.
Ши Жиньпинь ТӨЗР энх тайвнаар чөлөөлөгдсөнөөс хойшхи 60 жилийн хугацаанд гарсан Линь Жи районы тэнгэр газар шиг зөрөөтэй агуу өөрчлөлтийг бүрэн үнэллээ. Тэрээр хэлэхдээ, Линь Жи районы эдийн засгийн хөгжлийн хандлага өөдрөг байж, нийгмийн олон салбарйн ажил бүх талаар урагшилсан, иргэдийн амьжиргааны төвшин ихээр дээшилсэн мөн үндэстнүүдийн ахан дүүс эвсэг найрсаг, нийгэм тогтвортой байж, цэцэглэн хөгжсөн нь мэдрэгдэж байна. Төвийн төлөөлөгчид бид та нарын байгуулсан амжилтаар бахархаж, урамшин догдолж байна гэжээ.
Ши Жиньпинь хэлэхдээ, төв хорооны Төвдийн ажлын 5-р хурал болон 12-р 5 жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлж буй нь Линь Жи зэрэг нийт Төвд районы цаашдын хөгжилд урьд байгаагүй боломж олгож байна. Линь Жи районы шат бүрийн удирдлага болон нийт боловсон хүчин давуу талаа бадруулж, урагшлан хөгжиж, Төвдийн шат өгссөн хөгжил болон өнө мөнхийн амгалан тайван байдлыг урагшлуулах талаар хошуучилсаар байхыг хүсэж байна гэжээ. \Алтанхуар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |