• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвдөд тусалсан сэхээтэн Ли Жюний тухай:

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-07-22 16:44:48

            Өндөр нуруутай, царайлаг, зүүн хойд нутгийн өвөрмөц шулуун зантай тэрээр Төвдөд тусалсан ажлынхаа талаар өөрийн гүнзгий ойлголттой явдаг юм. Тэр бол Гирин мужийн Ляо Юаний 6 дахь удаагийн Төвдөд туслах боловсон хүчний ажлын хэсгийн дарга Ли Жюнь.

            Тэрээр сайн санаа өвөрлөж, орон гэрээ орхин Төвдийн Сага сяньд ирж ажиллажээ. Хатуу бэрх нөхцөлд тэрээр тэсвэрлэсээр, сэтгэлдээ баяр баясгалан тээсээр явлаа. Тэрээр Төвдөд тусалсан ажил амьдралаа өөрийн нэг насны ховор эрдэнэ мэтээр үзсээр байна. Тэр хэлэхдээ, Төвдөд тусалсан ажил амьдрал бол миний нэг насны гэрэл цацарсан түүх юм гэжээ.

           Түүхийн шалтгааны улмаас Төвдийн эдийн засаг нийгмийн хөгжлийн төвшин нэлээд хоцронгуй байжээ. Хятадын төв засгийн газар Төвдийн хөгжлийг урагшлуулахаар 1995 онд Төвдөд туслах ажлыг өрнүүлж, үүний дотор эх газрын шилдэг залуу боловсон хүчинг Төвдөд томилж ажиллуулж, хэдэн жилийн дараа дахин нутагт нь буцаах төсөл байжээ. Ли Жюнь бол тэдний нэг нь юм.

           2010 оны 6-р сард, Гирин мужийн Ляо юань хотын намын хороо хэд хэдэн удаагий сонголтоор Ли Жюнээр ахлуулсан 6 шилдэг залуу боловсон хүчинг Төвдийн Сага сяньд томилон ажиллуулсан байна.

            Сага сянь Төвдийн Өөртөө Засах Районы баруун өмнөд нутаг, Шигаз бүс нутгийн баруун хойд хэсэгт байрладаг хилийн сяний нэг юм. Далайн төвшнөөс 4600 метр өндөрт байрлах Сага сяньд анх очоод Ли Жюнь дасахгүй, 10 гаруй килограмм туржээ. Гэвч тэрээр эрс хатуу байгалийн нөхцлийг ялан давж, нэн даруй ажилдаа шуурхай оржээ. Тэрээр хэлэхдээ,

            Бид ирмэгц ажилдаа орсон, нэн даруй Сага сяний боловсон хүчин ард иргэдтэй хамт ажилдаа орсон юм.

           1995 онд Төвдөд туслах ажлыг эхлүүлснээс хойш 6 удаа нийт 4700 гаруй боловсон хүчинг Төвдөд ажиллуулсан байна. Тэд өөр өөрийн чаддаг мэддэгээ Төвдийн олон төрлийн бүтээн байгуулалтын ажилд зориулж, маш чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Ли Жюнь бол тэд нарын л нэг юм.

           Төвдөд тусалсан нэг жилийн турш, Сага сяний намын хорооны байнгын хорооны нарийн бичгийн даргын орлогч байсан Ли Жюнь судалгаа хийн, холбогдох хүмүүстэй төлөвлөгөө боловсруулан тогтоож, Гирин мужийн Ляо юань хотын Төвдөд туслах хөрөнгөөр Сага сяньд нам засгийн үйлчилгээний төвийн байшин, нарны энергийн шилэн кабелын цахилгаан станц, тариачин малчны гэр ахуйн хэрэгсэл тавилгыг хөдөө тосгонд хүргэх зэрэг 8 төсөл боловсруулан тогтоож, хэрэгжүүлсэн бөгөөд нийт 10 сая юанийн хөрөнгө оруулалт хийжээ. Энэ ажлыг заавал сайн хийнэ дээ гэж тэрээр өөртөө тангараглаж байлаа. Тэрээр хэлэхдээ,

           Ажлыг сайн найдвартай хийх хэрэгтэй, хөрөнгө оруулалтын их бага нь хамаагүй, юуны өмнө нэг ажлыг сайн хийж, дараа нь өөр нэг ажлаа сайн хийх хэрэгтэй юм гэжээ.

           1995 оноос эхэлж, Төвдөд тусалж байгаа олон байгууллага болон өргөн олон боловсон хүчин Төв хорооны шийдвэр бодлогыг тууштай хэрэгжүүлж, Төвдөд туслах эрч хүчээ тасралтгүй нэмэгдүүлснээр удаа дараагийн Төвдөд туслах ажил Төвдийн эдийн засаг нийгмийн хөгжилд амьдрах эрч хүч, шинэ бодол санаа нэмэрлэсэн байна. /Сайн-Өлзий орчуулав./

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе